"Бадрах энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын биед халдсан иргэний хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.2, 5.3 зүйлчлэлд холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хүний биед халдаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 5.3-ын шинжтэй. Мөн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэж байгаа асуудал нь тус хуулийн 5.2 танхайрах зөрчлийн шинжтэй үйлдэл.
Иймд дээрх хоёр зүйлчлэлд холбогдуулан тухайн этгээдийг шалгаж байна.
Зөрчлийн тухай хуулийн:
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй (100,000) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!