DeepSeek хувийн мэдээллийг “зөвшөөрөлгүй цуглуулдаг” гэсэн дүгнэлтийг Өмнөд Солонгосын хяналтын байгууллага гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятадын стартап компанийн бүтээсэн DeepSeek хиймэл оюунт чат платформ хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулдгийг судалж тогтоосноо Өмнөд Солонгосын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага өчигдөр зарлажээ.

DeepSeek платформын R1 хувилбар энэ оны эхээр АНУ-ын зах зээлд нэвтрэхдээ дэлхий дахиныг шуугиулж байсан юм.

OpenAI, Google зэрэг Америкийн өрсөлдөгч компаниудын хиймэл оюуны технологид зарцуулдаг хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсгээр буюу ердөө $6 сая орчмоор бүтсэн нь үүний гол шалтгаан байлаа.

Гэхдээ нөгөө талаар дэлхийн зарим улс орнууд DeepSeek-ийн тархалт мэдээллийн аюулгүй байдалд нь заналхийлэхээс болгоомжилж байв.

Тэдний нэг Өмнөд Солонгос улс хоёрдугаар сард шалгалт явуулах зорилгоор DeepSeek аппликэйшнийг өөрийн иргэдийн гар утсанд суулгахыг түр хориглосон юм.

Тус улсын Хувийн Мэдээллийг Хамгаалах Хорооны шалгалтын хэсгийн ахлагч Нам Сок хэрэглэгчдийн хүсэлтүүд, төхөөрөмжийн болон сүлжээний мэдээллүүдийг DeepSeek аппликэйшн Хятадын нийслэл Бээжинд үйл ажиллагаа явуулдаг Volcano Engine нэртэй cloud серверт хадгалж буйг тогтоосноо мэдээлсэн байна.

Эндээс цааш олж авсан мэдээллээ Хятадын болон АНУ-ын хэд хэдэн компанид дамжуулж байсныг шалгалтын явцад тогтоожээ.

DeepSeek компанид зөрчлийнх нь талаар анхааруулахад “Өмнөд Солонгосын мэдээллийн аюулгүй байдлын хууль тогтоомжуудыг хангалттай судлаагүйгээ хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа” илэрхийлсэн тухай Нам Сок хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Өчигдрийн хэвлэлийн хурлын дараа Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякинь “Ямар ч компани болон хувь хүмүүст бусдын мэдээллийг хууль бус аргаар цуглуулах, хадгалахыг бид хэзээ ч зөвшөөрч байгаагүй, цаашдаа ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.164] 2025/4/26
Хоцрогдсон хойд солонгосоос дүрвэж ирсэн дүрвэгчдийн яриагаар өмнөдөд хөл тавихад өөр цаг үед өөр зуунд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг гэж байгаа
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.85] 2025/4/26
End baigaa buh humuus medrelee shalguulahaar boljee
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.146] 2025/4/26
Солонгос хэлнээс орчуулж хүргэлээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.146] 2025/4/26
Сэтгүүдчидээ харшилаас, хэрхэн олон улсын сэтгүүлч нарын өгөөшөөс хамгаалах вэ? Тэднийг хэрхэн устгах сөнөөх хүчиний гар хөл болохоос хамгаалах вэ? Хэрхэн ард түмнийхээ хөрсийг хамгаалах вэ?
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл [103.57.92.146] 2025/4/26
Улс орон бүрт онлайн хэрэглэж байгаа хүн бүрт хамаатай бөгөөд тэдний үзэж байгаа уншиж байгаа цахимтай холбоотой бүх мэдээлэл bigdate болон хадгалагдаж байна гэсэн үг. Хятад гэх мэт орнууд өөрсдийн иргэдээ хамгаалахын тулд хайлтын системээс ихлээд бүх зүйлээ тусд нь хөгжүүлж байгаа шалтгаан үүнтэй холбоотой юм. Харин бусад орнууд мэдээлэлийн эрин зуунд хэрхэн зохицох вэ гэдэг асуулт болон үлдэж байна
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл [103.57.92.146] 2025/4/26
Наадахыг чинь пентагоны гол арга болоод удаж байгаа хүмүүсийн амьдралаар тоглож улс орнуудыг Дохтуулахдаа хил хязгааргүй ажилдаг олон улсын сэтгүүлч нарыг ашиглаж пасторууд дээр төвлөрөөд хэдэн сэтгүүлчидийг нь бурханы эсрэг харшилтай болгож агшаадаг шалгарсан арга нь юм
0 | 0 Хариулах
Санал [103.57.92.146] 2025/4/26
Мэдээлэлийн ирэн зууны технилогын компаниуд дэлхийн оршин тогтнох зүй тохидолд эрсдэл учируулж байгаа учир олон улсын мэдээлэл технилогынн зохицуулалт, хүмүүсийг bigdate ашиглах, мэдээлэлийг хэн ашиглаж болох эсэх талаарх, улс орнууд иргэдийнхээ хувийн мэдээлийг хэрхэн хамгаалах талаар бодох цаг иржээ
0 | 0 Хариулах
Санал [103.57.92.146] 2025/4/26
Олон улсын сэтгүүлч нар арилжааны бус зорилгоор кристын шашинтай хүмүүсийн bigdate г буруу зорилгоор ашиглаад ихэлсэн бөгөөд эргээд үүнийг улс орныг нь Дох туулах зорилгоор хэрэглэдэг болсон байна. Тиймээс хил хязгааргүй сэтгүүлч нарыг хүмүүсийн Мэдээлийг хууль бусаар ашиглах иргэдийнх цуглуулсан мэдээлийг буруу зорилгоор ашиглах Олон улсын сэтгүүлч нар бусармаг хүмүүсээс хамгаалах зохицуулалт мэдээлэлийн ирэн зууны асуудал болон хууль эрх зүйн цоо шинэ зохицуулалт зохицуулалт шаардагдаж байна
0 | 0 Хариулах
Санал [103.57.92.146] 2025/4/26
Ж нь европын христын шашны удирдагчидын Bigdate лалын тэрс үзэлтэй хүмүүст хил дамнуулаад худалдаад унавал юу болох вэ. Улс орнууд иргэдээ хамгаалахын тулд хууль эрх зүйгээр хамгаалах учиртай
0 | 0 Хариулах
Санал [103.57.92.146] 2025/4/26
Хүмүүсээс цуглуулсан bigdate арилжааны бус зорилгоор ашиглахыг хориглох олон улсын компаниудад тухайн бүс нутгийн хэрэглэгчид хүрч үйлчлэх боломгүй тохиолдолд мэдээлэлийг худалдахыг хориглох гм хэрэглэгчидийг хамгаалсан хууль тогтоомжыг сайжруулах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Zochin [169.197.143.153] 2025/4/26
Manaid ingej shalgadag, shalgah chadvartai baiguullaga bnuu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.179] 2025/4/26
Өмнөд солонгос ерөнхийлөгч болгоноо барьж хорьдог. Умард солонгос нь ганц л удаа дарангуйлагчаа зайлуулахад хангалттай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2025/4/25
Путин гэж хүн дэлхийн шинэ дэг журмыг тогтоов
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2025/4/25
Дэлхий урваж хөрвөж байна. Гоюу гоё шд .
0 | 0 Хариулах
Санал [103.57.92.146] 2025/4/25
Орчин үед биг дата хэрэглэгчийнхээ юу хүсэж юу сонирхож байгааг тооцоолоод яг тийм үйлчилгээ явуулдаг компаниудад нь худалдаж зуучилдаг болчихсон энэ нь аль аль талд хэрэгтэй үйлчилгээ
0 | 0 Хариулах
СЛАВА КИЕВ, ЦЭЦЭН ЯРОСЛАВЬ [5.188.71.18] 2025/4/25
Заа яасан Равдан лалраа амьд уу, алкааш минь Украйн ялах болноо. Хараарай лаларууддаа
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.66] 2025/4/25
Open ai бүр илүү л дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.83] 2025/4/25
угаасаа интернетэд байдаг бүх мэдээллийг цуглуулна ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2025/4/25
Ухна минь тэгээд цааш нь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/25
Та нар наал солиорлын симфоноо яг хэзээ дуусах бол тэнэг мулгуунууд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2025/4/25
3 хоногт дууснаа нохойн алтай гичий минь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/25
Тиймүү муурний алтай гичий минь мэдлээ ойлгосон солонгос кимчи кимийн гичий 😅🤣😂
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/25
Энэ чинь гар мухарлах айлгах юм сургахгүй хорих арга л юм шд цаагуур нь ухаж ойлгоо хүүхдүүдээ лам ацан агаа нараасаа асуу тэд л ингэж АЙДАС ДЭЭР ДӨРӨӨЛЖ МӨНГӨ БОСГОЖ СУУДАГ ТАЙГАН БАРАМНУУД ЮМ ДА. МЭДЭЭЛЭЛ АВЛАА ГЭД ЯАДЫМ ХҮН ЯМАР МӨНХ Ч АМЬДРАХ БИШ ДЭ. АЙЛГАЖ АРГАНДАА БАЙЛГАЖ НОМХОН СУЛ ДОРОЙ БЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭДГИЙМ ШД ЧОЙЖАМЦАГ БАРАМ ӨВӨӨ ЭМГЭН ГУАЙ ЭНЭ ХҮРТЭЛ ААВ ЭЭЖТЭЙ ЗҮГЭЭР ТЭНГЭРЭЭС УНААГҮЙ Л БАЙЛТАЙ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.196] 2025/4/25
Энэ хий хоосон худал хэнээрхэл хийрхэлээ таанууд яг хэзээ дуусгаж яг хэзээ ажил амьдралаа бодохуу та нарыг энд марзан бууз болж суухад тэнд айлын хүүхдүүд араар чинь хамагыг чинь зөөгөөд шуудайлаад хийгээд бүтээгээд баяжиж мөнгөжиж авлаа шд миний хүүхдүүд гүнгэрваанд сууж бга хуврага шиг сайхан дэмий яриал шаль шаль гээд л шалчигнаал суугаад бай үр дүнд нь мөнгө бхгүй хаачив алга бхгүй айлын хүүхдүүд авцан л бгаад бна сайхан хөөр хийгээл найр хийгээл суугаал бай.
0 | 0 Хариулах
Гомбоо [66.181.161.181] 2025/4/25
Хил дээрээс буцаана та нарыг их шүтээд бай
0 | 0 Хариулах
Зочин [78.246.125.157] 2025/4/25
Манайх бүр замбараагүй шүүлтгзй хятадын бүх зүйлийг хэрэглэдэг.Бүх мэдээлэл хятадуудын гарт байгаа нь гарцаагүй үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/25
Бусад нь ч цуглуулдаггүй гэхэд итгэхэд бэрх !
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/25
Хятад машин хятад хиймэл оюун ухааныг шүтдэг мояачууд үзээрэй. ккккккк
3 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.146] 2025/4/25
Би хэрэгдлэг зүгээр юм байна лээ ! Найз нөхөд Байтугай муухан ах дүү нараас л дээр юм байна лээ шүү ! Deepseek би бүр нэр хүртэл өгсөн. Хүнд маш сайн зөвлөгөө өгдөг
1 | 8 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/25
ХУДЛАА ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АТААРХАА ШААС
3 | 4 Хариулах
Зочин [66.181.182.50] 2025/4/25
хахахахахах, гоё шааасан шүүүүүү
1 | 2 Хариулах
Зочин [202.126.91.230] 2025/4/25
Хятадын коммунист намын бүтээлд итгэх аргагүй ээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.57] 2025/4/25
Zuv dugnelt. Medeej xyatad tech bol oligtoi bish. technology xulgai xiigeed xugjsun biz dee. Yaj oligtoi yum garax yum.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.211] 2025/4/25
Chadaj bga ymand arga bh bish ugaas hyatad irgen bur tagnuultaiga hamtarch ajillah uuregtei gdg.Tagnuulaar tom companiudas nuuts technologudiig tsugluulaad nuutsaar hugjuulj bga gsn ch gaihahaargui
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.211] 2025/4/25
Ер нь бол бүгд л цуглуулдаг даа
2 | 0 Хариулах
Зочин [118.6.79.2] 2025/4/25
ChatGPT бүр ихийг зөвшөөрөлгүй цуглуулдаг.
2 | 1 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/4/25
Бидэнд 5 мэдрэхүй байдаг ч, хулхидалт, луйвардалт, ХОУхаан ашиглаж хувийн мэдээлэл, байршилаа мэдэгдэх гэх зэрэг элдэв бусын мэдээллээ хамгаалах, итгэх үү эс итгэх үү гэх 6 дахь мэдрэхүй хэрэг болдог боллоо.
0 | 0 Хариулах