"Арьс ширний 17 үйлдвэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм.  

Өнөөдрийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй найман үйлдвэр нэмэлтээр бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл нь Улаанбаатар хот дахь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн цогц хөгжлийг бий болгох, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС