Хүннү хотын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистраль шугамуудыг угсарч дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарын дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын нэрийг УИХ-аас “Хүннү" болгож өөрчлөөд буй. Шинэ суурьшлын бүс Хүннү хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийн 31,501 га газарт байгуулж байгаа билээ.

Хүннү хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатарын өнөөдөр өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна.

  • Хүннү хот нь Улаанбаатарыг тэлж байгаа хамгийн том шинэ суурьшлын бүс бөгөөд 150,000 хүн суурьших эко хот болгоно.
     
  • Хотын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистраль шугамууд хийгдэж дууссан, улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна.
     
  • Нар, салхи, батарей хосолсон 300МВТ-ын хүчин чадалтай станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих болон цэвэр байгууламж барих тендерийг зарласан. Сэргээгдэх эрчим хүчний станц барих зардлыг хувийн байгууллагаас гаргана.
     
  • Авто замын зураг төслүүдийг энэ жил боловсруулж дуусган 2026-2027 онд Хүннү хот доторх бүх замыг барьж дуусгана. Хотын салаа замууд энэ онд ашиглалтад орох юм. 
     
  • Хотын бүх дэд бүтцийг шийдсэний дараа газар олгоно. Ингэхдээ тээвэр логистикийн төвүүдэд хамгийн эхэнд газар олгохоор төлөвлөсөн.
     
  • Хүннү хотын цахилгаан, дулаан, ус хангамжийн эх үүсвэр болон цэвэрлэх байгууламж, авто замын бүтээн байгуулалтад хамгийн их хөрөнгө зарцуулна.
     
  • Барилга, аялал жуулчлал, санхүү, тээвэр логистикийн компаниудад Хүннү хотод шилжин ирэх газрыг шийдэж өгч, тухайн хувийн сектор бусад бүтээн байгуулалтыг хийх зарчмаар ажиллана.
     
  • Наймдугаар сард газрын гүний дулааныг олж авахын тулд гурван километрийн өрөмдлөг хийнэ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар халуун рашаанаа олбол нээлттэй, халуун чулуугаа барьсан тохиолдолд хаалттай гэсэн хоёр янзын ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Ингэснээр дулаан хангамжийг эко байдлаар шийдэх юм.  
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.211] 2025/4/27
Байгаа хэдэн хотоо аятайхан аваад явчихаж чадахгүй байж өөр хот байгуулна гэдэг солиорлоо зогсоо МАн-н хар эргүүнүүдээ.
3 | 0 Хариулах
b [202.179.27.48] 2025/4/27
hudlaa daa dulaanaa haanaas avah geed baigaa boldoo
0 | 0 Хариулах
Монгол [66.181.178.45] 2025/4/27
Наад шинэ хотдоо хашааны банхарууд очиж гэр бариад утаагаа түлээд дахиад утаат хүннү болно
0 | 1 Хариулах
[66.181.189.64] 2025/4/27
zugeerel hyatadaas avchiraal zoochihdog,unene dampuu teneg yuma
0 | 0 Хариулах
Zochin [126.167.123.252] 2025/4/26
7 buudal, Dari eh, Bayanhoshuu ruugaa ded butsee bariachee. Tsever, bohir us, dulaan tataad ugchihvul busdiig ni huviin companiud hiichihne. Uursdiinhuu avsan gazriig uned oruulah geed haa hol mungu tsatsaad bhiin. Ene nuurs, utaand chini huuhduud maani hordood, hanaid tomuunaas salahgui bna. Jiliin 4 uliral em idej bna🤬
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.243] 2025/4/26
Эхлээд зам цэвэр бохир дулааны шугам, цахилгаан станцаа байгуулж сургууль цэцэрлэг үйлдвэр эхэлж барьж байгуулдаг. Тэр маягаар явах байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.50] 2025/4/26
Хүннү нарыг казах, оросууд хүртэл өөрийн өвөг байсан мэтээр булаацалдан маргаж тэнэглэдэг болоод байгаа үед "Улаанбаатар" гэдэг большевик нэрийг "Хүннү" болгон өөрчлөх ёстой байсан юм!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.243] 2025/4/26
Хот оршин тогтнохын үндэс тэнд ажлын байх, орлого олох боломж байх ёстой юм. Энд хот байгуулъя гээд байшин бариад хот болдоггүй. Ямар 150000 хүн юу хийж амьдрах вэ. Бүгд онгоцны буудалд ажиллахгүй байх
2 | 0 Хариулах
[66.181.189.64] 2025/4/27
yaagaad tiishee dairaad bgagin ard hyataduud l gazarig avah gj bnda
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.205] 2025/4/26
Сайхан бүтээн байгуулалт болжээ..харин байр барилгууд нь ашиглалтанд орохоор нөгөө олон байр.савтай Шунал ихтэй. улсаа идсэн луйварчид чинь барьсан болгонд нь.бөөс хуурс шиг шигээд орчих вий дээ .дээд доодгүй тэгш хүртээгээрэй дээ бодолцоорой.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/26
Эхлээд дулааны шугам сүлжээгээ, дараа нь замуудаа гэсэн дарааллаар цэгцтэй яваарай даа.
2 | 0 Хариулах
Зочин [172.226.43.255] 2025/4/25
Ард түмнээсээ зулгаасан татвар, ашигт малтмалаас олсон хэдэн цаасаа хэрэгтэй зүйлд л зарцуулсан бгаасайдаа. Дараа бас баахан хэрэг мандах вий
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.102] 2025/4/25
Оросын тагнуулуудаа зогсоохгүй бол ямарч ажил явахгүй шүү
2 | 2 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/4/25
Ирж очих ганцхан замтай бөөн түгжээ үүсгэлээ
0 | 0 Хариулах
Монгол иргэн. [59.153.115.209] 2025/4/25
Улаанбаатар хотын дуусдаггүй барилга байгууламж . Хүн орж суурин амьдарч болдоггүй орон сууцны байшингийн асуудал хэзээ шийдэгдэх юм бэ. Уулын ам болгонд дуусдаггүй барилга хороо дүүрэг болгон баригдаж дуусаагүй барилга сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барих газар байхгүй,төсвийн мөнгийг түрээсийн байр ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагаа өөрийн гэсэн байртай болгомоор байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.210] 2025/4/25
Ажил нь сайн явж байгаа юм байна даа. 31 мянган га их том газар шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2025/4/25
орк монголчууд хэзээ юм хийж чаддаг байсан юм
0 | 2 Хариулах
Зочин [202.126.91.17] 2025/4/25
болж байна. Цахилгаан станцаа яаравчлах хэрэгтэй...
3 | 0 Хариулах
asd [180.149.80.134, 167.103.12.93] 2025/4/25
идээ уугаа нь төгсрөөд эзгүй хээр турба аваачиж булаад мөнгө хийдэг болсон юм даг уу даа...
5 | 1 Хариулах
Зочин [66.181.182.161] 2025/4/25
хотоос ачаа тээвэр гаргах нь зөв шүү, УБ бүхэлдээ асар том агуулах сав болцон
1 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/4/25
жонхуу хамаг газрыг нь авчаа биз
1 | 3 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/4/25
бүхэл бутэн аймгийн төвийг булаагаад авчих юмуу
1 | 0 Хариулах
mok [103.140.10.154] 2025/4/25
хамгийн эхлээд казиногоо бариасай, тэндээсээ мөнгө олоод аажим аажмаар бүтээн байгуулалтаа хийгээсэй
1 | 5 Хариулах
улс [188.75.134.179] 2025/4/25
эхлээд замаа хийгээрэйдээ 8аас 10 эгнээ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.217] 2025/4/25
Tatvaraa buulga. ND, orlogiin tatvar, nemegdsen urtugiin tatvar geed bur dendlee!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.123] 2025/4/25
үнэн бол зөв бна. эхлээд хэвтээ дэд бүтцээ хийх ёстой л доо.
1 | 1 Хариулах
zochin [66.181.161.200] 2025/4/25
Hunnuchud, Modun shanyugin zaya gomdohvide ahhaha
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2025/4/25
Маш зөв явж байна, эхлээд зам дэд бүтэц тавиад дараа нь барилга барьдаг дэлхийн хот байгуулалтын жишиг шүү
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/25
Энд бас л агаар хөрсний бохирдол түгжрэлтэй хот байгуулагдана. Бүтэхгүй оркууд.
0 | 6 Хариулах
Зочин [139.5.216.245] 2025/4/25
Битгий дандаа муу амлаж өөрсдийгөө дорд үзэж байгаач
9 | 2 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/25
Гэр хороолол ихэснэ, агаар хөрсний бохирдол ихэснэ, газрын наймаа ихэснэ, түгжрэл ихэснэ. Битгий дандаа муу амлаад бай ч гэх шиг. Орк монголчууд бүтэхгүй.
3 | 4 Хариулах
Зочин [139.5.216.245] 2025/4/25
Та өөрөө нээх мундаг байгаад юу хийж бүтээв?
4 | 2
Зочин [202.9.46.75] 2025/4/25
Өөрөө юу ч хийж бүтээгээгүй байж намайг шүүмжлээд яахав.
0 | 0