Х.Нямбаатар: Улаанбаатарт нүүрс, эрчим хүч, транзит, хүн тээвэр явна. Ачаа тээврийг хотоос гаргах юм

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэлжээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжлэх юм байна.

Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх аж.

Төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар "Тээвэр логистикийн бизнес эрхэлдэг бүх ААН, байгууллагуудыг Хангарьд ордонд урьж, Хөшигийн хөндийд үнэ төлбөргүй газар олгох шийдлийг ярина. Хөгжлийн банк, Төрийн банк болон бусад байгууллагаас тээвэр логистикийн төвүүдийг нүүхэд таатай нөхцөлөөр зээл олгох асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

Ачаа тээврийг хотоос гаргах хүрээнд Төв аймгийг Улаанбаатар хоттой холбосон авто замыг даацын, дөрвөн эгнээ болгож өөрчлөх, шинэ нисэх буудлын баруун талаар Сонгинохайрхан уулын чиглэлд ирэх жил авто зам барина.

Улаанбаатар хотын дундуур хүн, транзит, нүүрс, эрчим хүчний гэсэн дөрвөн төрлийн тээвэр явна. Бусад ачаа тээврийг хотоос гаргах юм. Хүннү хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр логистикийн терминал байгуулна.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2,500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм" гэж ярилаа.

зураг
 

Улаанбаатар хот доторх төмөр замын гармуудыг ачаа тээвэрлэх үед хоногт дунджаар 144 минут хаадаг байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл 20-30%-аар буурах тооцоолол гарчээ.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
sanjaa [66.181.189.240] 2025/4/28
ene zam teevriin said gej neg uragshaa hazaisan hytad neg bnaa. yu amlaad, yu avchihsan bolhoor yamarch ajil, bugdiig n hytadad ogood baidag nohor be.
0 | 0 Хариулах
Новш [103.212.116.181] 2025/4/27
Харин ч транзит тээврийг хотоос хамгийн түрүүнд гаргах ёстой бус уу!!!хотоор зөвхөн хүн, нүүрсийг л тээвэрлэнэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.151] 2025/4/27
НЭГ ЗҮЙЛ ХИЙХЭЭР БОЛОХООР. Л ТҮГЖИРЭЛ ТЭДЭН ХУВЬ БУУРНА ГЭЖ ХУДАЛАА ЯРИХ ЮМАА ЭНЭ ҮГИЙГ МӨН Ч ОЛОН СОНСОЖ БАЙНА ДАА
1 | 0 Хариулах
Бөх [103.140.11.65] 2025/4/26
Маобаатараас яаж салах вэ
0 | 0 Хариулах
ёоох [66.181.176.132] 2025/4/25
наад төмөр замд зориулж 4 цай лав л булаатай байгаадаг !! 5 дахь нь хэрэггүй шүүүү !!!
0 | 0 Хариулах
ёоох [66.181.176.132] 2025/4/25
матарын тархитай Үхэрнүүд 2011 оноос хойш яриж2 арай гэж эхлүүллэ !! хэтэрхий удаан байнааааа... хөшигтийн хөндийд том логистик бариж оросуудын ачааны онгоцууд асуудалгүй бууж хөөрч бужигнаж байх ёстой 15 жил өнгөрчихжээ.. корона ч гарлаа дайн ч боллоо $ ч өслөө !! одоо л нэг юм Арай гэж эхэллээ.. !! терминалаа Зэрэг бариарай даа !!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.102] 2025/4/25
Оросын тагнуулын ажиллагааг зогсоогоочээ арай дэндлээ
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.93.206] 2025/4/25
Хэддэх удаагийн тууз хайчлалт болж бнаа??? Долоо хэмжиж нэг огтлоод ерөнхий сайд дуудаж тууз хайчлах хэрэгтэй шүү!!!
0 | 0 Хариулах
нямбаатарын зөв [183.177.99.226] 2025/4/25
жөв шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/25
ЯМАРЧ БАЙСАН ТУУЗ ХАЙЧИЛДАГ ЮМАА ТЭ, АЖИЛ НЬ Л ЯВДАГГҮЙ БОЛОХООС
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.113] 2025/4/25
Уг нь зөв шийдэл болж
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.161] 2025/4/25
хамгийн чухал төсөл дөө
2 | 2 Хариулах
Зочин [66.181.190.235] 2025/4/25
ene zamiig bol humuus udaan huleej baigadoo. niisleleer damjij eldew ynziin tesreh bodis ywdag n buun ersdel
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.240] 2025/4/25
une tulburgui ch gj bh shig, yaria ene ter bol kummunist tsaashaa
1 | 0 Хариулах
Зөв [59.153.87.7] 2025/4/25
Хүн, ачаа2 нь төв вокзал дээрээ цуг зогсчихсон нийслэл хот манайхаас өөр байдаггүй байх шүү. УбТЗ хоцрогдлын тууль Наад төмөр замаа бариад орос монголын убтз д түрээслэх хэрэгтэй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.229] 2025/4/25
хэдэн жилийн өмнө Богдхаан төмөр замын нээлт гээд хийгээд Баян сумаас салаална гээд Цантын хөндийгөөр хөндлөн замын ажил хийгээд хайран сайхан нутгийг минь салаа замаар тасдаж уул хайрхадыг минь ухаж төнхөж хаяаад таг алга болсон. Одоо тэрийгээ нөхөн сэргээгүй юмуу. Хаяаад орхиод мөнгө угааж идээд өнгөрч байгаа хэрэг үү
10 | 0 Хариулах
Зочин [203.91.115.45] 2025/4/25
Bodghaan tumur zam geed bas neg zam neelt hiigee bizdee, shal hudlaa tuuz haichilj dur esgeed hulgai shaagaad baih yum, umnuh mungunii zartsuulaltiig ni shalgadaggui yumuu
12 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2025/4/25
хичнээн ч удаа ийм элдэв төмөр замын нээлт болов, зүгээр л МАНин хулгайчууд нь хулгай л хийдэг тэрнээс биш 1м төмөр зам тавигдсангүй шүүдээ.
17 | 0 Хариулах
Зочин [66.181.189.157] 2025/4/25
тавигдаад л байгаа биз дээ, манин нтр цаанаасаа нэг орк боловсролгүй гуйлгачин
1 | 15 Хариулах