Кибер халдлагад өртсөн Өмнөд Солонгосын SK Telecom бүх хэрэглэгчдийнхээ SIM картыг үнэ төлбөргүй солихоор болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Өмнөд Солонгосын хамгийн том үүрэн холбооны оператор SK Telecom кибер халдлагад өртөж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг хакеруудад алдсанаа зарласан юм.

Халдлага өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийн оройн 11 цагийн үед гарч, зарим хэрэглэгчдийн USIM картны мэдээлэл алдагдсаныг энэ үеэр мэдээлсэн байна.

Тус улсын хууль дүрмийн дагуу ийм хэмжээний халдлага гарвал Солонгосын Интернэт, Аюулгүй Байдлын Агентлагт 24 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Тиймээс SK Telecom компани халдлагад өртсөнөө зориуд нууж, ил болголгүй удаасан байж болзошгүй гэх шүүмжлэлд өртсөн юм.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Сөүл хот дахь төв байрандаа SK Telecom компанийн удирдлагууд хэвлэлийн хурал зохион байгуулж, авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг танилцуулжээ.

Даваа гарагийн өглөөний 10 цагаас эхлэн тус компани бүх хэрэглэгчдийнхээ USIM картыг үнэ төлбөргүй солихоор болсон байна.

Солих ажиллагаа тус компанийн бүх T-World дэлгүүрийн салбарууд, нисэх онгоцны буудлууд дээр зохион байгуулагдахаар болжээ.

Халдлага гарснаас хойш Даваа гараг хүртэл хугацаанд USIM картаа өөрөө сольсон хэрэглэгчдэд төлбөрийг нь буцааж олгохоор болсон байна.

“Үндэсний тэргүүлэгч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийнхээ хувьд бид хэрэглэгчдийнхээ үнэ цэнтэй мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Тиймээс намайг оролцуулаад SK Telecom компанийн бүх ажилтнууд энэхүү хэрэг явдалд гүнээ харамсаж, хариуцлагаа хүлээж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Рю Ян Сан хэлжээ.

Тэрбээр бас компанийнхаа бүх сервер, системүүдийн аюулгүй байдлыг шалгаж, USIM картыг хувилах гэсэн хууль бус оролдлого бүрийг таслан зогсоохоо энэ үеэр амласан байна.

SK Telecom нь Өмнөд Солонгосын үүрэн холбооны зах зээлийн 48.4 орчим хувийг эзэмшдэг, 2023 оны байдлаар 31.51 сая хэрэглэгчтэй компани юм.

Үүрэн холбооноос гадна кабелийн интернэт үйлчилгээний хэрэглэгчийн тоогоор улсдаа KT корпорацын дараа хоёр дугаарт ордог ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.243] 2025/4/30
монголд датабанк pass хакерын халдлагад өртсөн гэж бгаа хэхэ 300к хэрэглэгчийн мэдээлэл картын дугаар
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.180] 2025/4/26
Манай Монголынх бол бүр алийшдээ хаашаа ч дуудлага хийсэн сонсож байдаг
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/26
Манай Монголын цахилгаан холбоо ямар дампуу гэж бодно ! !!!!!!! байж байгаад үе үе "гэмтэл гарсан " л гэнэ ! манайд ер нь олигтой компани байхгүй.
1 | 2 Хариулах
Зочин [211.36.142.133] 2025/4/26
Uilaad yhvde chi lol
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.164] 2025/4/26
Хоцрогдсон хойд солонгосоос дүрвэж ирсэн дүрвэгчдийн яриагаар өмнөдөд хөл тавихад өөр цаг үед өөр зуунд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг гэж байгаа
3 | 2 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/26
90 онд манайд бас !
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.164] 2025/4/26
Бүх юм нь цахимжчихсан өндөр технологи хөгжсөн улсын интернетийг нь таслаад хаячихад л мөхөөхөд амархан болно.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.180.240] 2025/4/26
ЧИ ЯАСАН МӨХӨӨМӨӨР БАЙНА УУ ОРОС ХОЙДУУДТАЙГАА САЙХАН АМЬДРАХ УУ ТЭГЭЭД
2 | 2 Хариулах
irgen [66.181.181.131] 2025/4/26
gogo ikon 2 zgr ula turiin tulburtei medeegee p hiidee
1 | 1 Хариулах