"Маргааш буюу энэ сарын 27-ны 11:00 цагаас МХБХ-ны байрны гадаа тайван жагсаал зохион байгуулна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны нөхөн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор тус холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсүүд ажил хаяснаа зарласан. 

Үүнтэй холбоотойгоор тэд өнөөдөр 13:00 цагаас МХБХ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийх зар түгээсэн ч үл ойлголцол гарсан уу, холбооны төлөөлөгчид ирсэнгүй. Тэдний зарим нь хэвлэлийн хуралтайгаа ч мэдээгүй байв.

Харин спортын сэтгүүлч Б.Батзаяа тэргүүтэй хэсэг хүмүүс ирсэн сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэд "Нөхөн сонгуульд нэр дэвшигч Ц.Анандбазарыг эсэргүүцэж Тоглогчдын Холбоо мэдэгдэл гаргасныг үндэслээд лигийн "Очир" зөвлөл 17 дугаар тойргийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс улбаалаад холбооны бүтцүүд эсэргүүцэлд нэгдэж байгаагаа илэрхийлж, нийт таван хэлтэс нэгдсэн саналтайгаар ажил хаясан.

Үүнээс хойш өнөөдрийн байдлаар МХБХ-ны удирдлагууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй.

Энэ хүмүүсийн гол зорилго бол Ц.Анандбазар гэдэг хүнийг Монголын хөлбөмбөгийн ертөнцөд оруулахыг эсэргүүцэж байгаа. Мөн дүрмийн бусаар энэ хүнийг нэр дэвшүүлсэн асуудлыг эсэргүүцэж байна.

МХБХ-ны Сонгуулийн хороонд нэг гэр бүлийн хоёр хүн хүртэл байдаг нь тодорхой болсон. Энэ хороо ийм шийдвэр гаргасанд харамсаж байна.

Ц.Анандбазарыг ерөнхийлөгч болгохын тулд нөхөн сонгууль хийх гэж байгааг бас эсэргүүцэж байгааг хэлье.

Сонгуульд санал өгөх эрхтэй нийт 52 гишүүн байгууллага байдгаас 35 нь нэгдээд ээлжит бус Их Хурлаа өөрсдөө зарлая гэдэг хүсэлтээ өнгөрсөн сард буюу гуравдугаар сарын 27-нд өгсөн. Холбооны Удирдах Зөвлөл энэ хүсэлтийн хариуг 30 хоногийн дотор өгч, хурлын товыг зарлах ёстой. Энэ хугацаанд тов зарлаагүй бол өөрсдөө Их Хурлаа хийх товоо зарлахыг дүрэмд тодорхой бичсэн байдаг.

Энэ хугацаа нь өчигдөр дуусаж байгаа юм.

Энэ бүх завхралын эхлэл нь тодорхой бус холбооны дүрэмд байна. Хэсэг бүлэг.хүмүүсийн өөрсдөдөө ашигтай байлгахаар өнөөгийн дүрмийг баталсан байна гэж үзэж байгаа. Тиймээс дүрмийг FIFA-гийн дүрэмд нийцүүлж батлах нь чухал юм.

Мөн цөөн хэсэг бүлэглэлд үйлчилдэг болсон сонгуулийн хороо болон хяналтын хорооны гишүүдийг солих хүсэлтэй байна. Үүний дараа л сонгууль шударгаар өрсөлдөхүйц болно.

Хоёрдугаарт МХБХ-ны Зөвлөлийн гишүүд чадамжгүй болсон. Тодруулбал зөвлөлийн 15 гишүүний 50 хувь нь ажиллах боломжгүй болсон тохиолдолд бүх гишүүдийг дахиж сонгодог. Ерөнхийлөгч асан М.Болд өөрийн хүсэлтээр хасагдсан. М.Ганбаатар нь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учраас эрхийг нь түдгэлзүүлсэн.

Мөн А.Ганбаатар, Д.Нанжид, Г.Энхжин нар 2024 онд гурван удаа хурал тасалсан гэх шалтгаанаар зөвлөлийн гишүүн байх эрхгүй болсон. Түүнчлэн нэр бүхий таван хүн ёсзүйн хариуцлага хүлээгээд огцрох хүсэлтээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт 15 гишүүнээс 10 нь ямар нэг байдлаар чадамжгүй болсон байна.

Өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбоо болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөллүүд Монголд ирж байна. Зарим нь маргааш буух юм. Тэдэнд бид энэ бүх мэдээллээ танилцуулахаар төлөвлөж байгаа. Маргааш МХБХ-ны гадаа талбайд эсэргүүцлийн тайван жагсаал хийнэ. Үүнд бүгд ирж оролцоорой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.182.181] 2025/4/27
Мэргэжлийн бус хүн хэрэггүй шүү . Мөнгөгүй ч мэргэжлийн хүнээ тавьсан дээр шүү . Дэлхий хөл бөмбөгийн холбоо сая сая доллар өгдөг гээ биздээ . Улс төр спортод ороод ирэхээр хөгждөггүй том жишээ боксын холбоо бна .
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.36] 2025/4/27
Анандбазар дажгүй л аваад явчихана штээ
0 | 2 Хариулах
Anandbazar [66.181.176.92] 2025/4/27
Anandbazar gehdee l NARA-g bavsan sh d hahaha
0 | 0 Хариулах
Anandbuzar zl [66.181.176.92] 2025/4/27
Anandbuzar zl
0 | 0 Хариулах
Anandbuzar zl [66.181.176.92] 2025/4/27
Миний кейс: 6
0 | 0 Хариулах
Зочин [91.148.242.22] 2025/4/27
Анандбазар больчихоосой, ингэж доромжлуулаад
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.123] 2025/4/27
Энэ Анандбузар өөрийгө ингэж доромжлох ямар шалтаг бнаа???
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.119] 2025/4/27
huchin hiigch anandbuzar zailaachee
0 | 0 Хариулах
Irgen [202.126.90.79] 2025/4/27
Es zuigui uildeltei huniig huuhduud olnoor tsuglardag gazar ajilluulah zuv uu,huuhdiin erhiig hamgaaldag baiguullaga ugee heleech
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.153] 2025/4/27
Ийм их эсэргүүцэлтэй тулгаран байж тэр албан тушаалд очих хэрэг юу бна аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.176] 2025/4/27
Хөл бөмбөг хөгжиж эхэлж буй оронд fifa-аас их хэмжээний санхүүжилт орж ирдэг гэдэг. Уг нь тухайх улсад хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор өгч байгаа. Тэрийг нь идэх сонирхолтой хүмүүс МХБХ-г удирдах гэж улайрцгаадаг гэж тамирчид нь ярьдаг юм билээ. Орж ирсэн мөнгийг нь зориулалтаар нь ашигладаггүй болохоор л манайд хөл бөмбөг хөгждөггүй юм шиг байгаан.
0 | 0 Хариулах
Рэгзэн [202.9.40.78] 2025/4/27
эр эмгүй шаана
0 | 0 Хариулах
zailj uz [103.168.34.237] 2025/4/27
archaagui gulugnuud alban tushaaliin tuluu jagsana genee kk.ta nar shig guilgachinguud holboo udirdah btugai doodohoo ch udirdaj chadahgui.mungutei bolovsroltoi chaddag hund ni ugeereu
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.65] 2025/4/26
alalts alalts
1 | 1 Хариулах
Иргэн [103.57.93.234] 2025/4/26
Анандбазар гэдэг хүн бол ичих энэ тэр бол байхгүй шүү!!! Цайчихсан албин хүн гэвэл!!! Бурханлаг хүний дүрд чөтгөрлөг санаа агуулсан цөвүүн цагийн албин!!!
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/26
Монгол гадаадын ганц спортод амжилт үзүүлж байгаа нь сумо юм.
1 | 1 Хариулах
Irgen [202.126.90.79] 2025/4/27
Judo
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.180] 2025/4/26
Монголын хөл бөмбөгийн холбоо гэж юу байдаг юм үхсэн нохой! Ямар ч амжилт гаргахгүй байж хий дэмий баахан мөнгө зарлагдсан газар татан буулга
2 | 0 Хариулах
Жамбал [202.9.40.7] 2025/4/26
Бөгсдөнө
1 | 3 Хариулах
MGK [66.181.181.49] 2025/4/26
анандбузараас их юм болох юм аа! бузарын хүүр шүү!!
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/26
Бөхөөс өөр спортод авьяасгүй оркууд.
0 | 3 Хариулах