УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг заалтыг өөрчлөх хуулийн төсөл санаачилж байна гэдэг мэдээлэл isee.mn сайтад нийтлэгдсэн. Энэ талаар О.Амгаланбаатар гишүүн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
Тэрбээр “Энэ талаар өнөө өглөө хэвлэлээс харлаа. Тийм зүйл огт байхгүй. Сүүлийн үед Засгийн газрыг шүүмжилсэн гишүүдийг хэвлэлээр “намнадаг” болоод байна.
Сүүлийн 30 жилийн могой жилд буюу 2013 оны могой жилд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч сунгагдсан, 2001 оны могой жилд Н.Багабанди ерөнхийлөгч сунгагдаж байсан юм билээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр удаа ерөнхийлөгч сунгагдаж байж. Могой жил ийм давтамжтай жил юм байна шүү гэдэг асуудлыг нэг уулзалтын үеэр ярьж байсан. Гэтэл тэрийг мушгиад ийм зүйл гаргаж байна.
Би хэвлэлийнхэнд нээлттэй байдаг. Нэг ч хэвлэлийг хуулийн байгууллагад өгөхгүй гэж боддог. Тэр нь хэвлэлийнхэнд давуу тал болоод байх шиг байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!