“Неосити” төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр Голомт Капитал ҮЦК ажиллаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 24
Сурталчилгаа

Сургууль, цэцэрлэгтэй “Неосити” хотхон төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр салбартаа тэргүүлэгч “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллахаар болж, өнөөдөр /2025.04.23-нд/ “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Монголын Финтек Групп” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Неосити” төслийн санаачлагч Б.Наранбат нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр тал төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд жил бүр өгөөж хүртэх давуу эрхийн хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгох юм.

зураг
 
зураг
 

“Неосити” нь боловсролын чанараараа Монголдоо тэргүүлэгч “Шинэ Монгол” сургуулийн гурав дахь салбар, мөн Япон Улсын 40 гаруй жилийн түүхтэй Ёкоминэ сургалтын хөтөлбөртэй “Ёкоминэ монгол” цэцэрлэг болон “Бяцхан Монгол” цэцэрлэгтэй, ногоон байгууламж, спорт талбай, худалдаа үйлчилгээний төв, автомашины зогсоол, агуулах зэрэг оршин суугчдын хэрэгцээг нэг дор багтаасан цогц төлөвлөлттэй  хотхон болно.

Мөн Монгол Улсаас анх удаа АНУ-ын ногоон барилгын LEED сертификатын болзол хангаж буй орон сууцны төсөл гэдгээрээ онцлогтой.

зураг
 
зураг
 
зураг
 

“Неосити” нь 2400 айлын 100 хувь бүрэн цутгамал орон сууц бөгөөд  эхний ээлжийн 400 айлын орон сууц, “Шинэ Монгол-3” сургууль, “Ёкоминэ монгол” цэцэрлэг  нь 2025 оны 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 

зураг
 
“Неосити” хотхон төслийн барилгын явц 2025.04.18-ны байдлаар

Энэ бүтээн байгуулалтын ажлыг “Монголын финтек групп” ХК санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын анхны олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly үйлчилгээ, төлбөр тооцооны тэргүүлэгч Hipay аппликейшн нь тус группт харьяалагддаг. Hipay-г олон нийт Улаанбаатар марафоны хамтран зохион байгуулагч байгууллага гэдгээр нь хэдийн мэддэг болсон. “Голомт капитал ҮЦК”-ийн хувьд өмнө нь Sendly, Hipay-н хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж байжээ.

“Голомт Капитал ҮЦК”-ийн тухай товч танилцуулахад, 2024 онд Монгол Улсын бондын зах зээлийн 54 хувийг дангаараа эзэлж, нийт 1.4 их наяд төгрөгийг дотоодын зах зээлээс татан төвлөрүүлж, хагас тэрбум ам.долларын гадаад арилжаа гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани аж.

Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцсэн “Неосити” хотхонд хөрөнгө оруулахыг хүсвэл golomtcapital.com/forms/bond  энэхүү линкээр мэдээллээ бөглөн илгээх боломжтой, мөн “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн  бондын зөвлөхүүдийн 8083-6622, 8888-9183, 8665-4422, 8083-9944, 70121530 дугаарын утсанд холбогдоорой.

“Неосити” хотхоны эхний ээлжийн 80 айлын орон сууцны захиалга нь 4 дүгээр сарын 4-нд эхэлж, одоогоор 90 орчим хувьтай үргэлжилж байна.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой албан ёсны хаягууд:

Вэбсайт: neocity.mn
Фэйсбүүк: www.facebook.com/neocitymn

📌 maps.app.goo.gl/ZKQroEcvkBh5cjim6

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.