"Хасын Хүлэгүүд" баг өрсөлдөгчөө хоёр онооны зөрүүтэй хожсоноор аваргын төлөөх цувралыг тэнцүүлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн аваргын төлөөх шигшээ цувралын хоёр дахь тоглолт өчигдөр "М банк арена"-д боллоо. 

Тус тоглолтод "Хасын Хүлэгүүд" баг өрсөлдөгчөө хоёр онооны зөрүүтэй буюу 83:81 онооны харьцаатай хожиж, цувралыг 1:1 болгож тэнцүүллээ. "Бишрэлт Металл" багийн хувьд дөрвөн үеийн турш оноогоор тэргүүлж чадахгүй байсаар тоглолтыг дуусгасан. Гэхдээ тэд дөрөвдүгээр үеийн сүүлийн дөрвөн минутад есөн онооны зөрүүг барьж, 81:80 болгож тэнцүүлсэн.

Улмаар "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, гавьяат тамирчин Б.Билгүүн 01:40 минутад гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр тоглолтын үр дүнг шийдэв.

"Бишрэлт Метал" багийн тоглогч Т.Ууганбаяр цувралын хоёр дахь тоглолтод 20 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч шилдгээр тодорсон юм. Аваргын төлөөх шигшээ цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 26-ны Бямба гарагийн 15:10 цагт эхэлнэ.

"Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярын хувьд цувралын эхний тоглолтод зөрчил гаргасан улмаас өчигдрийн тоглолтод оролцох эрхээ хасуулсан юм. Харин “Бишрэлт Металл” багийн тоглогч Дэвон Скотт 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.194] 2025/4/24
Төгсөн ангийн хүүхдүүд, оюутнуудаа хичээл сайн хийж шалгалтандаа бэлдсэн нь дээр шүү энэ сургууль соёлгүй нөхдүүдийг харж баяссанаар ирээдүй чинь шийдэгдэхгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.131.232.157] 2025/4/24
Ууганаа үнэхээр сайн байлаа! Амжилт
0 | 0 Хариулах