“Power Expo & Festival” Монголын анхны олон улсын автомашин мотоциклийн наадам тавдугаар сарын 9-11-ний өдрүүдэд болно

ikon.mn
2025 оны 4 сарын 24
IKON.MN
зураг
 

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо, VIP AUTO CLUB хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг ирэх 5 дугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power Land талбайд болно.

зураг
 
зураг
 

Монгол улсад Зам Тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзүүлэх тоглолтууд болон мөн фестивалийн үеэр энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо, болон экстрим тэмцээн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

  • 2025.05.09 - Мoto Day – MotoGP, MopedGP, EBike, Cruiser, Kids Enduro
  • 2025.05.10 - Mongolian Drift Series – Сонирхогчдын, Мэргэжлийн ангиллын дрифтийн тэмцээн
  • 2025.05.11 - International Drift Cup – Олон улсын баг тамирчдын тэмцээн
зураг
 

Байршил: Улаанбаатар хот, СХД, Авто худалдааны цогцолбор төв, POWER LAND талбайд

Хэзээ: 2025 оны 05 сарын 09-11-ний өдрүүд

Тасалбар авах:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [103.57.95.35] 2025/4/24
Hyatad tug dalbaagaa manduulah ni dutaj dee,ereeni hujaanuud ayatai
0 | 1 Хариулах