Уншиж байна ...

Нийтийн тээврээр зорчдог иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч эхэлжээ. Ингэснээр иргэдийн саналыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана гэж НТБГ-аас мэдээлэв.

Судалгаа нь 17 асуулттай бөгөөд автобусны жолоочийн зан харилцаа, автобусны зогсоолуудад байрлуулсан самбар дээр гарч буй мэдээлэл хүртээмжтэй эсэх, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, автобусны ариун цэвэр, хүртээмж, маршрут, үнэ тариф, нийтийн тээврийн автобус удаан хүлээдэг үү гэсэн агуулгыг багтаажээ.

Энд дарж судалгааны холбоосыг авах боломжтой.

Улаанбаатар хотод өдөрт 1,100 гаруй автобус, шөнийн тээврийн зургаан автобус 22:00 цагаас хойш үйлчилгээнд явдаг бол сард хоёр сая орчим иргэн зорчдог байна.