“Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна” гэв

Редакцын бус нийтлэл
2025 оны 4 сарын 23
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Гэвч он гарснаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол улсад мөн богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн.

Гэхдээ “Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байна” хэмээн мэдээлсэн юм. Энэ нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт байгаа.

Иймд Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж ажилласан.

Тухайлбал хамгийн сүүлд буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкнуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн, бэлэн валютын захын эргэлт нь валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлсөн байна. Энэ нэг талаас бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанкны зүгээс Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалган, судалж байгаа аж.

Цаашид дэлхийн зах зээл дэх алт зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх алтны үнэ оны эхнээс 30 орчим хувиар, зэсийн үнэ 10 орчим хувиар тус тус өссөн байна.

Мөн 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны 4 дүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч, валютын ханш тогтворжино гэх хүлээлттэй байгааг албаны хүмүүс хэллээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.170.73.187] 2025/4/24
Өсгөөл, тогтворжуулж дасгаал, нэмж өсгөөл.....
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/24
ЗА БАРАГ НАЙМАН ШАРГЫН СДАКУУД СПЕКУЛЯЦ ШААЧЛАА УХААНЫ ЮМ ЯРИХ ГЭЭД БАЙГААМУУДАА ХАХА
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.3] 2025/4/24
Төсвийн алдагдал, төгрөгийн эмиссээ хараа. Наад төр чинь төгрөгөө унагаагаад байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.50] 2025/4/24
5000₮ болно гэсээн үнэн шүүэ. Одоо л доллар авч хадгалаарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/25
Энэ нөхрийг шалгаачээ. Зориудаар цуу тарааж олон түмний сэтгэл санааг үймүүлж зах зээл дээр зохиомол үймээн дэгдээх хорон агуулгатай зүйл бичжээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.95] 2025/4/24
Tor zasag ajlaa hii chadahgui bol chaddag hundee ug
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/24
Хэзээ боол заяат монголчууд тэрэг дүүрэн төгрөгөөр талхаа авч иддэг болох болоо.
1 | 0 Хариулах
зочин [66.181.181.166] 2025/4/24
1$=100төг болгооч амарханчүү
1 | 0 Хариулах
Зочин [85.12.7.169] 2025/4/24
14 мега төсөл гэж солиороод асар их төгрөг хэвлэхээр доллар тэртээ тэргүй унана.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/24
Оргүй цаас
0 | 0 Хариулах
Зочин [149.102.233.245] 2025/4/23
Оюу толгойн ил уурхай ашиглалтанд орж зэсийн баяжмал экспортод гаргаж эхэлсэн 2012 оноос хойш төгрөгийн ханш эрчимтэй унаж эхэлсэн байдаг. ОТ валютаар олсон экспортын орлогоо монголд оруулж ирдэггүй гадны банкинд байршуулдаг бөгөөд зөвхөн дотоодоос бараа үйлчилгээ худалдан авах, ажилчдын цалин, татвар хураамж төлөх зардалд зориулж ₮ худалдан авч оруулж ирдэг. ₮ ханш унах тусам ОТ-д ашигтай тусдаг бөгөөд хэдий хэмжээгээр ₮ унана төдий хэмжээгээр валютын орлого нь хэмнэгдэж байдаг. Өрөөр хэлбэл 2012 онд 1 долларыг 1300 төгрөгөөр зардаг байсан одоо 3500 төгрөгөөр зарж 1 доллараас 2200 төгрөг хэмнэж байгаа юм. Энэ хэмнэсэн орлого мэдээж Рио Тинтогийн ашиг болж гадаадын банкинд үлдэнэ. Өнөөдөр Монгол улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж 37 тэрбум $ хүрсэн бөгөөд зөвхөн хүүнд нь жил бүр тэрбум $ зарцуулж байна. ₮ ханшийн зохиомол уналт нь Монгол улсыг энэ өрийн дарамтнаас хэзээч гарч чадахгүй боолчлолд оруулж байгаа юм.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/24
ОТ-н мөнгийг монголын банкуудаар дамжуулах, мөн хэрэглэдэг гүний усны үнэ тарифыг нэммээр байна. Ер нь ОТ манайд ямар ч ашиггүй, муу жишиг тогтоосонтой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт болон уран мэт гадны уул уулрхайн төслийг монголчууд дэмжихгүй унагадаг.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.218.150] 2025/4/23
лхагвасүрэн чи голомттой 110 тэрбум алдагдалтай своп хийгээд байхаар ханш өскүү яадын, нэмээд энхжин нь зарсан доллар бүрээс хувь авна
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.129] 2025/4/23
казахстанд тэнгэгийн ханш долларын эсрэг зургаан хувь чангараад байхад манайх сулраад байгаа нь ямар учир байнаа...
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.24] 2025/4/23
Монгол төгрөг улам унах хүлээлттэй байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/23
Мөнгөнийхөө ханшийг ч барих чадваргүй ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Гадаад орнуудад хэдхэн нэгжээр буухад л ЕС нь огцорч байдаг юм билээ. Ард түмнийхээ амьжиргаагаар тоглож ингэтэл дор оруулсан ЕС шударга тав гэж гарч ирсэн үгэндээ эр хүн шиг хүрч буух ёстой.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/23
tugrug tsaas bololgui yah yum olj irsen buh valyutaa orost tushaagaad uldseniig n halamjind taraachihaar yaj hurimtlal uusch vayult togtvorjih yum be
2 | 2 Хариулах
Өөрөөр [146.70.220.86] 2025/4/23
Төгрөг цаас болноо гэж байна
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.179.222] 2025/4/23
Хурдан буулгаачээ!!!
5 | 0 Хариулах
Зочин [43.242.241.247] 2025/4/23
Лхагваа Энхжиг 2 оо битий шаа, өөрсдөө банк бусаараа баахан мөнгө шаачаад
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.179.222] 2025/4/23
Энэ үнэн байх шүү!!
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.218] 2025/4/23
Хөөрхий манай улсын байгаа царай нь хүлээлт.
5 | 0 Хариулах
Зочин [45.42.101.232] 2025/4/23
Тогворжуулаад өг гээгүй буулгаад өг гэсэн юмсан
10 | 0 Хариулах
Sh [59.153.86.35] 2025/4/23
Shaadag
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2025/4/23
буулгахгүй дандаа тогтворжино гэхийн сда
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/23
1990 онд хоёр төгрөг нэг доллартой тэнцдэг байсан. 1990 оноос АН МАН хоёр америкийн "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилснээр төгрөгийн ханш 3600 төгрөг болсон байна.
2 | 5 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/23
ЮМ УНШДАГГҮЙ МАЛУУД ИЙМЭРХҮҮ Л ЮМ БИЧНЭ ДЭ. ТА БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ Л ИЙМ БОЛГОЖ БАЙГАА ШҮҮ ДЭ.ЭДИЙН ЗАСАГ ОЙЛГОДОГ БОЛЧООД ЮМ БИЧИЖ БАЙВАЛ.
5 | 4 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/23
Малнаас дор пиздуу юмаа. кккк
0 | 3 Хариулах
sda [103.168.34.133] 2025/4/23
буурал мянгуужин Бямбасурэн чинь 20-р зарлигаар тэгж төгрөгийг унагаасан шдээ
2 | 4 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/23
Монголчууд шиг амны билэгтэй үндэстэн ер нь байхгүй дээ.
1 | 4 Хариулах