Улаанбаатар хот дахь гаалийн газрын төв байранд
07:30-12:00 цагт Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн хамгаалалт бүхий патент, барааны тэмдгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таньж илрүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг олгох, иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэх нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Төв номын сангийн хурлын танхимд
10:00-13:00 цагт Сэтгэлзүйн салбарын эрдэмтэн судлаачид "Сэтгэлзүйн боловсролын нийгмийн ач холбогдол" сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
ХЭҮК-ын хурлын танхимд
11:00 цагт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн Хүний эрх ба технологи сэдвийн хүрээнд цахим гав, хяналтын камер, цахим орчин дахь хүний хувийн мэдээлэл, цахим орчинд хүний нэр төрд халдаж буй байдал, худал мэдээлэл тараах болон энэ чиглэлийн хууль эрх зүйн орчны талаарх асуудлаар мэдээлэл хийнэ.
Төв талбайн асарт
11:00 цагт Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний нээлт болно.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулна.
Гандантэгчэнлин хийдэд
12:30-13:00 цагт Ганжуурын эш лүн хэмээх 3 дахь жилдээ айлдаж буй номын айлдварын тухай Гандантэгчэнлин хийдийн хансүр гавж Н.Нанзаддорж лам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|