МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьжээ.
Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу 20 жилийн дараа дахин Эверест ууланд гарахдаа Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү МУГЖ, “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч, өөрийн найз С.С.Амармандахын “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууланд мандуулсан байна.
МУГТ Г.Өсөхбаяр анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.
ХАР_САРНАЙ GOLDEN HITS ALL STARS ХАМТДАА…
Билет худалдаанд гарлаа!
Хэзээ: 2025.05.24
Хаана: Socialpay park /Хуучнаар Hit Park/.
Ticket available:
Shoppy: shoppy.mn/products/golden-hits
Ticket: www.ticket.mn/event
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|