ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хүчирхийлээд оргон зайлсан этгээдийг Аргентин улсаас баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Интерполын Улаан булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Н-г Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээдийг 2021 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Аргентин Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулжээ.

Монгол Улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аргентин, Турк, Хятад Улсын Интерполтой хамтран зохион байгуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхаарууллаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.102] 2025/4/15
Нацистууд шиг нуугдаад болно гэж бодож дээ
0 | 0 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
ter temuujin chini huuhed huchindeed mus zus hereglesen geed baridsan bizde,odoo bur huuli yarij bnshde
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.125] 2025/4/14
ёооо нүүр амыг нь юун их анхаарч манууст харуулахгүй дарж балархай болгож нтр. уншихаас дургүй хүрчихлээ. ийм байсан юм бол үхсэнээ хийж мэдээ цацдийн
3 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.243] 2025/4/14
Аргентины интерпол бичлэгээ YouTube, дээр байршуулсан байна лээ ороод хараарай https://youtu.be/s_fqxVg1ows?si=nPD0FW06O3-Y9DR-
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.93] 2025/4/14
SAIHAN BILEG ATS YAGAAD INGEED IREHGUI YALGAA YAGAAD SHAAGAD BNA ATSNUUDA SAIHAN BILEG USA BGA OILGOMJTOI BAIGAA SHUU ATSNUD
0 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/4/14
Аргентин бол Монголоос хамгийн хол зайд оршдог улс. Монголоос бараг 20 мянган км хол оршдог. Их мөнгөтэй ац байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.195] 2025/4/14
Хөөрхий дөө хохирогч нь яаж амьдарч байгаа бол доо. Ямар их айж ичиж трауматай үлдсэн бол
3 | 1 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2025/4/14
Гэмт хэргийн хохирогчийг нэртэй нь, зурагтай нь нийтлээд олон нийтэд цацаад байдаг юм байна лээ. Гэмт хэрэгтний нэр, зүс царайг нууцалдаг нь ямар учиртай юм. Эсрэгээрээ байх ёстой биздээ!!! Насаар нь гянданд хорьж боовыг нь төмсөгтэй нь тайрч хаях ёстой.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/4/14
ЯГ ҮНЭН!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.25] 2025/4/14
Хүүхэд хүчирхийлэгч чөтгөрийн нэр ус зураг гэр бүлийг нь ил болгоно гээд бсн яасан бэ японд жижиг хулгай хийхэд л нэр ус нь гараад байна
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.104] 2025/4/14
Saihanbilgee awchirj chaddgvin bhdaa
5 | 2 Хариулах
Зочин [66.181.182.37] 2025/4/14
Муу махны хэрэг, Аргентин рүү гарсан байхыг бодоход аль нэг хулгайчын хүүхэд л биз.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.166] 2025/4/14
Аргёнтин хүрээд нуугдахыг бодоход лав л улны бидний өрөөсөн биш. Сайд гишүүдийн л үр хүүхэд байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Авилгалын загалмайлсан эцэг эрүүгийн том гэмт этгээд хүзүүгүйдоржийг америкаас яагаад баривчлахгүй байна.
0 | 3 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Аа тэр үү данх пацаан женко батлага хоёр худлаа хаазалж байгаа юм…Элбэгдорж угаасаа очдог газар нь очоод уулзаад ярих юмаа яриад явчихсан….
1 | 0 Хариулах
Зочин [220.117.73.87] 2025/4/14
Ingeed harahaar manaihan hereg ilruuleh gemt heregten barihdaa sain. Haa baisan delhiin nuguu zah argentinaas bariad irchij bgan. Aa gehdee hamar door bga nuursnii hedee ilruulj chaddaggui ni ih sonin haha
14 | 0 Хариулах
Зочин [172.56.14.53] 2025/4/14
Аргентинд амьдарч байсныг бодоход хулгайчийн хуухэд бна
6 | 0 Хариулах
Зочин [202.179.14.190] 2025/4/14
Хулгайч нараа нгэж хурдан барьж авчраачээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.24] 2025/4/14
манай улсад гэмт хэрэг бодитоор хийсэн хүмүүсийнхээ нэр, зургийг яагаад нуудаг юм бол. бусад улс шууд л хэвлэлээр , цахимаар шууд харуулдаг . харин сэжигтэн хүнийхээ зөвхөн нүүрийг л нуудаг нь ОУ ын жишиг болдог.
8 | 0 Хариулах
Зочин [172.56.14.53] 2025/4/14
Голдуу хулгайч нарын хуухэд хамаатан садан, хулгайч нарын хар ажил хийдэг эруугийнхэн байдаг тул нууцалдаг. Ноелогч хулгайч ангийг муухай харуулж болохгуй.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/4/14
Яагаад гэвэл энэ хүний царай хэн гэдэг нь зөвхөн энэ хүнээр хязгаарлагдаад зогсчихдоггүй юм аа. Энэ хүний царайг ил болговол энэ хүнтэй холбоо хамааралтай ойр дотнын бүх хүний асуудал ил болно ямар ч гэм буруугүй хүүхдүүд нь хүртэл ил болно, яригдна. Цаашилбал тэр хүчирхийлсэн гээд байгаа охины ч хэн болох нь мэдэгдэх эрсдэлтэй, олон нийтэд ил болох боломжтой, тэр охиныг олон нийт шүүмжлэх буруу шаах гэх мэт маш олон асуудал дагаж гарч ирдэг болохоор зөвхөн энэ хүнийг өмгөөлж хамгаалаад байгаа гэж ойлгож болохгүй ээ. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал нь зөвхөн тэр хүнээр зогсчихдоггүйд байгаа юм, одоо энэ олон нийтийн мэдээллийн сурвалж айхтар хөгжсөн. Нэг муу мэдээ тархахад эргүүлээд татаад авч болохгүй хэцүү байдалтай байна
5 | 3 Хариулах
Зочин [139.5.216.35] 2025/4/14
тэр тусмаа хичээж амьдардаг, зөвхөн би буруу зүйл хийгээд тэрийг нь хэнч мэдэхгүй олон дунд амьдрахаар шийтгэл болохгүй дахин давтан гэмт хэргээ хийсээр байдаг, харин надаас болоод бусад нь ингэж зовж бн гэж бодвол гэмт хэрэг хийхгүйг хичээдэг юмаа
5 | 0 Хариулах
Зочин [103.57.95.195] 2025/4/14
хохирогч нь болохоор хамаатан садан, анги хамт олонгүй юу? Хүчирхийлэл үйлдсэн бол өршөөлгүй ил болгох ёстой. Давтан хэрэг үйлдэнэ шдээ
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/4/14
Тэгж хамаагүй дайрч болдоггүй юм аа, хэрэг бүр өөрийн чинь ярьж байгаа шиг 100% цагаан дээр хар гэдэг шиг байдаггүй. Хилс хэрэг гэж байна, нөгөө охин нь өөр зорилгоор гүтгэсэн байж болдог хэргийг мөрдөн байцааж шалгах явцад юм юм шинээр гарч ирж илэрдэг юм аа. Ингэж муйхраар дайрч болохгүй ээ.
0 | 0
Зочин [103.168.34.125] 2025/4/14
тийм л их хайртай хамаатай бүх хүмүүсээ бодсон юм бол ийм юманд хутгалдахгүй, муусайн юмнууд. нүүрийг нь дарж нэр төрийг нь бодох тусам эдний ухамсар сайжрахгүй.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.47.44] 2025/4/14
Tiimee. Mongolin tsagdaagiin baiguullaga buruu ajillagaa, handlaga zarimdaa gargasaar bgaa.Uurchluh yostoi
0 | 0 Хариулах