Уншиж байна ...

“Номын чимээ” уралдааны 21 ялагч ангийг Notebook-ээр шагнана

ikon.mn
2025 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

“Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя” уриатай "Zangia Audio" болон Боловсролын яам хамтран зохион байгуулж буй “Номын чимээ” уралдаанд өнөөдрийн байдлаар 1,200 гаруй сургуулийн 15 мянга гаруй сурагчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Технологи илүү төгөлдөржиж, хүүхэд залуус түүгээр дамжуулан сурч хөгжих хязгааргүй боломж нээгдэж буй энэ цаг үед бид технологийг хувийн болоод хувьсгалын хэрэгтээ ухаалгаар хэрэглэх, тэр дундаа боловсролын салбарт үр дүнтэй ашиглах хэрэгцээ үүссэн.

Дотоодын хамгийн том аудио номын платформ "Zangia Audio"-д ЕБС-ийн уран зохиолын хичээлийн агуулгад багтсан үндэсний болон дэлхийн 500 гаруй аудио ном, зохиол бий.

Дээрх ном зохиолыг хүүхэд залууст таниулах, судлуулах үүднээс “Номын чимээ” уралдааныг "Zangia Audio" санаачлан амжилттай зохион байгуулж байна.

Уралдаанд сурагчид "Зангиа Аудио" платформд бүртгүүлж, “Номын чимээ" хуудсанд байршиж буй номуудаас сонсож оролцоно. Ангиараа оролцох тул ангийн багш "Зангиа Аудио" веб хуудаст нэвтэрч, "Багшийн булан" хэсэгт өөрийн ангийн хүүхдийн овог нэр, утасны дугаарыг бүртгүүлэн анги нээж оролцоно.

Номын чимээ уралдааны хүрээнд хамгийн олон ном ангиараа сонссон 21 ангид NOTEBOOК гардуулахаас гадна хамгийн олон цаг ном сонсож уралдааныг тэргүүлсэн

  • 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 100,000 ,
  • 2-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 60,000 ,
  • 3-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 30,000 дүнгээр "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичгээр шагнана.
зураг
 

Орчин үеийн залуусын цагийн менежментийн бас нэг ухаалаг шийдэл болж буй сонсдог ном, зохиолыг сонсож оролцох тус уралдаан нь хүүхэд залуусын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мэдээлэл авах утас: 9999-3740

Мэйл хаяг: Audio@zangia.mn

👉 Уралдаанд оролцох багш нар доорх холбоосоор бүртгүүлнэ үү. 💛⭐
forms.gle/67Chkn8QBqnrxnFn8

👉 Апп татах: onelink.to/zc43e7
👉 Вэбсайт: www.zangia.mn/audio

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.