Өөрийгөө нас барсан талаарх хуурамч бичиг баримт бүрдүүлж, ₮460 сая орчмын хариуцлагаас зайлсхийсэн хэрэг гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг хүргэлээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 49,075 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлснийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл:

  • Хүний амь насыг хохироосон дөрөв
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 93
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо
  • Өмчлөх эрхийн эсрэг 92
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг дөрөв
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50
  • Бусад төрлийн зургаан хэрэг байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн арга нарийсаж байгааг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа хэлж, дараах мэдээллийг сэрэмжлүүлэг болгон танилцуулав. 

Хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх бичиг баримтыг бүрдүүлэн өгч, хариуцлагаас зайлсхийсэн гэх үйлдлийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.


Энэ талаар "Иргэн Т гэгч нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдон шалгагдаж байх хугацаандаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаарх хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээг гаргуулан авч уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас иргэн Т нь 2023 онд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эрх бүхий байгууллагаас нас барсны гэрчилгээг гаргуулж, эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн гэх мэдээллийн дагуу хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Т-ийн хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйл ангиудад зааснаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 

Залилагч этгээдүүдийн үйлдэл улам нарийсаж байгаа тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Za bolio [66.181.160.28] 2025/4/25
Iim hergiin ard nuguu l turiin alban haagch bgaashd
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.36] 2025/4/22
Үнэхээр нас барсан хүнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш биз дээ.хэрэг тохох зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлэх бий гэж.
0 | 0 Хариулах
Э [202.126.88.195] 2025/4/21
Хүний арьс нөмөрсөн чоно ч ингэхгүй дээ!!! Энэ амьтан эргээд хүний нүүр харна даа!!!
0 | 0 Хариулах
Зочин [124.158.106.61] 2025/4/21
БГД # хорооны хэсгийн ахлагч авгай намайг нас барсан гээд хорооны бүртгэлд бичиг баримт дээр бичсэн бсан. Надаас уучлал ч гуйгаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/21
Үүнд гэмт этгээд биш Төрийн байгуулагууд л гол буруутан нь шүү.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/21
НАС БАРСНЫ ГЭРЧИЛГЭЭ ХИЙСЭН НӨХДҮҮД ТОМ АСУУДАЛД ОРЛООДОО
0 | 0 Хариулах
рагу [103.57.93.193] 2025/4/21
зүгээр боовыг нь тасдаад хая тэгээд л хүн хуурах нь битгий хэл бүх юм нь сөнөнө!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.196] 2025/4/21
Мэдээллийн шүүлтүүр
0 | 0 Хариулах
💩 [103.57.92.91] 2025/4/21
turiin bisness,odoo bas heden gar tsaana ni hiitsen l bj bg,alj hyadahaas naish hezeech uurchlugduhguilde,yag ukrain shig
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ШҮҮХИЙГ ХУЛХИДСАН АНХНЫ ХЭРЭГ Ч БАЙЖ МЭДЭХ ЮМ. ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ НАС БАРСАН ГЭДЭГ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДЭЖ БОЛДОГ ЮМ БАЙНА. ТҮҮНИЙГ НЬ ШАЛГАЖ ТОГТООЖ НЯГТАЛЖ ҮЗЭЛГҮЙ ШУУД НЬ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЧИХСОН БАЙДАГ. МАНАЙ ШҮҮХ БАС Л ГЭНЭН БАЙНА ГЭЖ ХАРЛАА. ШҮҮХИЙН АЖИЛ ЯМАР ТӨВШИГД ЯВАГДАЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
4 | 0 Хариулах
Зочин [172.56.16.156] 2025/4/21
Zasrahgvi urshuul herggvi
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [122.201.31.77] 2025/4/21
Наадах чинь засаршгүй сда байна ийм юмнуудыг шууд цаазалж байх хэрэгтэй шдээ !
3 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2025/4/21
Ингээд бүх шатандаа төр маш хариуцлагагүй байж дарга нар нь гарч ирснээ "Иргэд хариуцлагатай бай" гэшш.
15 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ХҮН НАС БАРХАД МООРОГ ШҮҮХ ЭМНЭЛЭГ БУЯНЫ БАЙГУУЛЛАГУУД ГЭЭД БҮГД Л БҮРТГЭЛ ХИЙДЭГ. МЭДЭЭЖ ЦОГЦОС БАЙЖ Л БҮРТГЭЛД ОРНО. ӨМНӨХ ЗАЛЬЛАНГИЙН ХЭРЭГ НЬ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ НАС БАРСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЧИХСОН БАЙЖ. ҮҮНИЙГ ШҮҮХ ХАНГАЛТТАЙ ШАЛГАЖ НЯГТЛААГҮЙ БАЙНА.
8 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ЭНЭ ОЛОН БАЙГУУЛЛАГУУДЫГ БАЗААД НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ХУУЛИЙН МЭДЛЭГТЭЙ Л НӨХӨР БАЙНА. ЦАГДАА БАЙХ ВИЙ ДЭ ЭНЭ НӨХӨР.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ӨӨРИЙГӨӨ НАС БАРСАН ГЭДЭГ БИЧИГ БАРИМТ ЯМАР АРГА ЗАМААР ОЛЖ АВСАН МӨН БҮРТГЭЛД ЯАЖ ОРУУЛСАН НЬ СОНИН БАЙНА. МАНАЙ ЦАГДАА ШҮҮХ ШҮҮХ ЭМНЭЛЭГ БУЯНЫ ГАЗРУУД МӨН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ЯМАРХУУ ТӨВШИНД ХИЙЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
9 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/4/21
Муу ажилласан биш ээ, энэ улс чинь тэр чигтээ авилгал хээл хахууль гэдэг зүйлд идэгдээд идээ бээрэндээ өтөж байна. Цагдаа шүүх, эмнэлэг, газрын алба, улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт төрийн бүх байгууллага авилгалын үүр уурхай болчихсон. Мөнгө төгрөгийг нь өгвөл үхсэн хүнийг сэрүүн, хөгшин хүнийг залуу, боловсролгүй нөхрийг боловсролтой гэх мэт юу л бол юу хийж байна.
9 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ТИЙМ Л БАЙХ ДА.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.234] 2025/4/28
хамар Ганболдын эхнэр: мэдээгүй байхад гэрлэлтээ батлуулаад, дараа нь өөрөө ч мэдээгүй байхад нь гэрлэлт нь цуцлагдсан байсан гэдэг шиг юм болж дээ. Монгол төрийн байгууллагууд тэр чигээрээ авилгал, гэрлэлт байтугай хүн үхэх, оршуулах, нас барсны гэрчилгээ ч гаргаж өгч чадна. 1 даргын карма л түнтийсэн байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/21
Жинхэнэ биш хуурамчаар үйлдсэн гэж байна. Тэрийг нь шүүх мэдэхгүй нас барсан гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байхад цагдаа мэдэж илрүүлсэн байна ! Ер нь бол хяналтын системгүй учраас бүх баримт бичгийг орчин үед хуурамчаар хийхэд төхникийн талаас асуудал байхгүй. Хяналтын системтэй бол хуурамч эсэхийг ямар ч хүн аваад хянаж болно. Энэ тухай анх хүмүүс санал болгож л байсан тогоогүй л хэрэгжүүлэхгүйгээр хийсэн.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ХУУРАМЧААР ГЭДГИЙГ НЬ ОЙЛГООЛ Л БАЙНА. ГОЛ ЯАЖ ЭНЭ ОЛОН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХУЛХИДАЖ ЧАДАВ ГЭДЭГ Л СОНИН БАЙНА. НААД ЗАХ БУЯНЫ ГАЗАР ЦОГЦОС ИРНЭ БИЗ ДЭ. БҮРТГЭЛ ГЭЖ ХИЙДЭГ БАЙХ ЁСТОЙ. ЭМНЭЛЭГ МООРОГ Ч МӨН АДИЛ ИЙМ ХҮН ИРСЭН ГЭЖ БҮРТГЭЖ АВДАГ БИЗ ДЭ.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ПӨӨХ ЯМАР АЙМАР ХЭРЭГ ВЭ. ХҮМҮҮСИЙГ 460 САЯ ТӨГРӨГӨӨР ЛУЙВАРДААД ДАРАА НЬ ШҮҮХИЙГ ЛУЙВАРДААД ӨӨРИЙГӨӨ ҮХСЭН БОЛГОЧИХСОН ЯВЖ БАЙДАГ. ТАРХИ ТОЛГОЙ МУУ ЮМАНД ЯАСАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА АА. ХҮН ЧАНАРАА ГЭЭЧИХСЭН ЮУ ГЭЭЧ ВЭ. ЭНЭ ХЭРЭГТЭНГ АНХНААС НЬ ШАЛГАЖ БАЙСАН ЦАГДАА МАШ МУУ АЖИЛЛСАН БАЙНА.
12 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ШОРОНД ӨӨРИЙГӨӨ ХУУРАМЧААР ҮХҮҮЛЭЭД ГАРААД ИРЭХ ВИЙ ДЭ БУРХАН МИНЬ.
5 | 0 Хариулах