ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/21-НД НИЙТЛЭГДСЭН
Цаг агаарт зориудаар нөлөөлж Хэнтий, Завхан аймгийн зарим суманд хур тунадас оруулжээ
iKon.MN
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас дараах мэдээллийг хүргэлээ.
Энэ сарын 19-20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр, Батширээт, Баян-Адарга зэрэг сумдаар, Завхан аймгийн экспедиц Эрдэнэхайрхан, Яруу сумдын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулжээ.
Үүний үр дүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт 2.0 мм, Биндэрт 13 мм, Батширээтэд 0.2 мм, Баян-Адаргад нэг мм, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Ярууд 0.3 мм хур тунадас тус тус оруулсан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


