MBA: Өнөөдөр шигшээ цувралын эхний тоглолт болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн энэ жилийн аваргын төлөө "Хасын Хүлэгүүд" болон "Бишрэлт Металл" баг тунаж үлдсэн.

Шигшээ цувралын эхний тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 19:10 цагаас "М арена"-д нээлтээ хийх юм.

Шигшээ цувралын хуваарь

  • Дөрөвдүгээр сарын 21 ний Даваа гарагт 19:10 цаг
  • Дөрөвдүгээр сарын 23-ны Лхагва гарагт 19:10 цаг
  • Дөрөвдүгээр сарын 26-ны Бямба гарагт 15:10 цаг
  • Тавдугаар сарын 17-ны Бямба гарагт 15:10 цаг
  • * Тавдугаар сарын 19-ний Даваа гарагт 19:10 цаг
  • * Тавдугаар сарын 21-ний Лхагва гарагт 19:10 цаг
  • * Тодорхойгүй 

Шигшээ цувралын дөрөв дэх тоглолтын дараах үр дүнгээс хамаарч сүүлийн гурван тоглолт болох эсэх нь тодорхой болох юм. Харин энэ жилийн лигийн хуваарьт Азийн Сагсан Бөмбөгийн Аваргуудын лиг буюу BCL Asia лигийн хуваарь давхцаж байгаа тул эхний гурван тоглолтын дараа шигшээ цуврал түр хугацаанд завсарлаж дөрөв дэх тоглолт тавдугаар сарын 17-нд болохоор болжээ.

Учир нь дээрх тэмцээнд аваргын төлөө шалгарсан "Хасын Хүлэгүүд" болон "Бишрэлт Металл" баг хоёулаа өрсөлдөх юм.

Тодруулбал "Хасын Хүлэгүүд" баг "B" хэсэгт Тайланд, Тайвань, Сингапурын багтай нэг хэсэгт учраа таарсан. "Хүлэгүүд" хэсгийн эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 30-нд Тайваньд хийх бол үлдсэн хоёр зочин тоглолтоо тавдугаар сарын 3-4-нд хийхээр болсон юм.

Улмаар тавдугаар сарын 12-ноос 15-ныг дуустал Улаанбаатар хотод дараалан гурван тоглолт хийнэ.

Харин тус лигийн "A" хэсэгт орсон "Бишрэлт Металл" баг гуравдугаар сарын сүүлээр болон дөрөвдүгээр сарын эхээр хэсгийн эхний тоглолтоо хийсэн. Тэд хэсгийн шатанд Индонез, Тайвань, Малайзын багтай өрсөлдөж буй.

 "Металл" дөрөвдүгээр сарын 29-нд Тайванийн багтай талбайд нь тоглоод тавдугаар сарын 11-нээс 14-нийг дуустал Улаанбаатар хотод дараалан гурван тоглолт хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.235.179] 2025/4/21
Лиг дундуур өөр тэмцээнд оруулдагаа болимоор байна. Холбоо дээрх зөвшөөрлийг бүх багт өгөхгүй байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2025/4/21
Металыг давхар хувиартай байхад тоглолтыг нь түр хойшлуулаад өгөөгүй байж, одоо хүлэгүүд давхар хувиартай болсон чинь лигээ завсарлаа шаас ххаха
0 | 0 Хариулах