Маргааш буюу тавдугаар сарын 10-нд унадаг дугуйтай парад 06:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
"Унадаг дугуйтай парадын гараа, барианы хэсэг Соёлын төв өргөөний урд байх бөгөөд дараах авто замуудын хөдөлгөөнийг хаана" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс дахин санууллаа.
Түүнчлэн Төв талбайд дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубүүдийн танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкнуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа зохион байгуулах бол 20 километрийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!