Бямба гарагт болох унадаг дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон-2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны Бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубүүдийн танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкнуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа Төв талбайд болох юм байна.

Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул зарим авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ. Үүнд:

Сүхбаатар дүүрэгт: Соёлын төв өргөөний урд тал, Централ тауэрийн уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл

Чингэлтэй дүүрэг: Төв шуудангийн уулзвар-Цэцэг төвийн уулзвар, Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл

Баянзүрх дүүрэг: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш Централ тауэрийн уулзвар-Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

зураг
 

Түүнчлэн өдөрлөгийн үеэр 20 километрт засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

зураг
 

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: 

Их сургуулийн гудамж чиглэлд: Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галерей Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;

Сүхбаатар дүүрэг: 

Ж.Самбуугийн гудамж чиглэлд: Монгол Улсын их сургуулийн  I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;

Сүхбаатарын гудамж чиглэлд: Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;

Бага тойруу чиглэлд: Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;

Их сургуулийн гудамж, Д.Сүхбаатарын талбай чиглэлд: Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галерей Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд барианд хүрнэ.

зураг
 

Харин “Баянзүрх марафон-2025” гүйлт 07:00-14:00 цагийн хооронд болно. Тодруулбал “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mega [192.82.66.148] 2025/5/9
Zooz. Tusdaa zamtai bolmoor ymaa. Manaih udahgu haanaa!
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.71] 2025/5/8
хагас сайнд гэр бүлээрээ салхинд гарахаа болихоос ста, ирж очих гэж бөөн түгжрэл
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/5/8
ХОТООС ГАРГАЖ ХИЙГЭЭЧ МАЛНУУДАА. ТҮМЭН АМЬТНЫ АЖИЛ АМЬДРАЛД ЛАЙ БОЛООД ШААГААД БАЙХ ЮМ
13 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/8
Шаардлагагүй арга хэмжээ. Дугуйн зам л хэрэгтэй болохоос.
9 | 1 Хариулах