Улаанбурхан өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэлтийн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлж байна.
Халдварт өвчний нөхцөл байдал ба дархлаажуулалттай холбоотой мэдээллийг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа дараах байдлаар хүргэсэн юм.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 1,550 тохиолдол батлагдсан байна. Үүний 67.6 хувь буюу 1,048 нь хяналтаас гарч, эдгэрсэн.
Сүүлийн 24 цагт нийт 63 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа. Тодруулбал Улаанбаатар хот болон 10 аймагт эдгээр шинэ тохиолдол илэрсэн.
30 хүнийг эрэмбэлэн ангиллын дагуу эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна. Сүүлийн хоногт 37 тохиолдол эдгэрч хяналтаас гарсан үзүүлэлттэй байгаа юм.
Газар зүйн хувьд ихэнх тохиолдол буюу 1,098 нь нийслэлд бүртгэгджээ.
Аливаа халдварт өвчний үед нас, хүйс, газар зүйн байршил зэрэг нь бүгд ач холбогдолтой үзүүлэлт болно.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчин 10-14 насныхны дунд 43.7 хувьтай бүртгэгджээ.
Энэ төрлийн өвчин нь халдварлалт өндөр, амьсгалын замаар дамждаг.
Халдварлалтын индексийг тайлбарлавал:
10-14 насны хүүхдүүд улаанбурхан өвчний эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан байх ёстой. Гэвч дийлэнх нь вакцин хийлгээгүй, цөөн тохиолдолд нэг тун авсан үзүүлэлттэй байгаа.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд:
ХӨСҮТ-ийн Халдвартын клиник дангаараа дийлэнх ачааллыг үүрч байна. Өнгөрсөн хугацаанд эмчлүүлж гарсан, одоо эмчлүүлж байгаа бүх тохиолдлын 93.4 хувь нь зөвхөн ХӨСҮТ-ийн Халдварын клиникт хэвтэж байна.
Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Төв, Архангай аймагт эмнэл зүйн эрэмбэлэн ангиллаар эмчлүүлэх шаардлагатай хүмүүс хэвтэж байна.
Улаанбурхан бүртгэгдсэн сургуулийн тоог долоо хоногоор авч үзэхэд өссөн үзүүлэлттэй байгаа.
Тиймээс ч Боловсролын Ерөнхий Газар, хүүхдийн байгууллагуудад цахимаар болон ажлын байранд нь очиж зөвлөмж өгөх, мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар нийт 50 гаруй сургуульд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд буй. Энэ утгаараа Боловсролын Ерөнхий Газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Яам болон холбогдох тасаг, албадын удирдлага, мэргэжилтнүүд хамтраад явцын эрсдэлийн үнэлгээг хийсэн.
Үүнээс нарийвчилсан төлөвлөгөө гаргаж голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага бүрд хариу арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөө боловсруулсан.
Улаанбурхан өвчнийг вакцинжуулалтаар сэргийлэх боломжтой. Тодруулбал:
Тухайн насанд нь хүүхдээ бүрэн тунд хамруулсан эсэхийг ээж, аав, асран хамгаалагчид маань хариуцлагатай эргэж харах шаардлагатай байгаа.
Энэ нь вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин учраас бусад олон хүнийг өвчлүүлэхгүй байх боломжийг бүрдүүлэх юм.
21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 190 гаруй өрхийн эмнэлгүүдэд өдөр бүр вакцинжуулалт хийж байна.
Үндсэн өвөрмөц сэргийлэлт нь улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдах явдал.
Хэрэв есөн сар, хоёр настайд нь хоёр тун буюу бүрэн тунд нь хамруулсан бол сэргийлэх боломж 95-аас дээш хувь гэж үздэг. Бага насны хүүхдийг вакциндаа хамрагдсан уу, үгүй юу гэдгийг үзэхдээ,
Мөн харьяа сум, Өрхийн эрүүл мэндийн төвд нотолгоотой эх баримтууд нь бий. Бүрэн тундаа хамрагдаагүй бол 15 хүртэлх насны хүүхдүүд заавал үндсэн хаяг гэлтгүй өөрт хамгийн ойр байрлах сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө вакцин хийлгэх бүрэн боломжтой.
Дээр дурдсанчлан 1,550 тохиолдол өнөөдрийг хүртэл өссөн дүнгээр батлагдсан. Үүнээс 12,000 гаруй ойрын хавьтлыг нууц үеийн хугацаанд нь хяналтад авч, арга хэмжээ авсан.
Таны гэр бүл, ажлын газар, анги танхимд улаанбурханаар өвдсөн хүн байгаа бол 72 цагийн дотор өөрийгөө болон бусдад халдвар дамжихаас сэргийлж вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөе.
Сум, дүүргийн өрхийн эмнэлэгт ажлын бүх цагт улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт хийж байгаа.
Эдгээр шинж тэмдэг илэрсэн бол хурдан хугацаанд эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Яагаад гэвэл тууралт гарсан өдрөөс урагш дөрөв хоног, хойш дөрөв хоногт хамгийн их халдвартай байдаг.
Хүн бүр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд эмнэл зүйн энэ шинж тэмдгийг маш сайн мэдэх шаардлагатайг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|