“Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжигчний ангийн” хөтөлбөр нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг УДЭТ-ын найруулагч, жүжигчид зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын нэр хүндтэй мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан сургалт зохион байгуулах юм.
1990-1992 онд найруулагчийн санаачилгаар анхны “Театр студи” ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан арвин баялаг уламжлалтай. Уг уламжлалыг дахин сэргээж ажлын байранд суурилсан Г.Доржсамбуугийн нэрэмжит Театр академи “Жүжигчний ангийн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Ерөнхий эрдмийн болон заавал сонгон судлах хичээлүүдийг СУИС-ийн ТУС-ийн оюутнуудтай адил сонгон судалж, анги танхимаар хангагдана. Харин мэргэжлийн “Жүжигчний уран чадвар”, “Дуулах ур зүй”, “Хөгжим”, “Бүжгийн хөдөлгөөн” зэрэг хичээлүүдийг УДЭТ-ын төв байранд хичээллэнэ.
Уг хөтөлбөрийн оюутнууд СУИС-ийн Театрын Урлагийн Сургууль, УДЭТеатр гэж мэргэжлийн ууган хоёр том байгууллагын харьяанд багтаж дөрвөн жилийн хугацаанд практик болон онолын мэдлэг, ур чадвараа өсөн нэмэгдүүлэх бүрэн боломжуудыг эдэлнэ. Мөн УДЭТ-ын уран бүтээлд оролцох, шинэ болон сэргээгдэж байгаа жүжгийг тасралтгүй үзэж, бэлтгэл сургуулилалтын үед найруулагч, мэргэжлийн жүжигчдээс суралцах боломжийг чөлөөтэй олгох, театрын тайзыг ашиглуулах зэрэг дадлагажих нөхцөлөөр бүрэн хангагдана.
Нэрт найруулагч, багш, жүжигчин Г.Доржсамбуугийн нэрэмжит Театр академи нь 4 жилд нэг удаа “Жүжигчний ангийн” хөтөлбөрөөр элсэлт авна. Уг хөтөлбөрөөр суралцсаны дараа СУИС-ийн бакалаврын дипломтой төгсөхөөс гадна шилдэг төгсөгчид УДЭТ-ын жүжигчин болох боломж нээгдэнэ.
“Жүжигчний ангийн” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд СУИС-ийн зээл, тэтгэлэг, тусламж, үйл ажиллагаанд тогтмол хамрагдана. Дэлхийн улс гүрнийг холбосон гадаад харилцааны хүрээнд Театрын урлагийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг АТЕК фестивальд өрсөлдөх зэрэг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүхий л арга хэмжээнд оролцох боломжийг олгоно.
УДЭТеатрын арвин их сан хөмрөгтэй танилцах, архивын бичиг баримтыг судалж судалгааны эргэлтэд оруулах зэрэг бодлогыг баримтална. Мөн орчин цагийн театрын жүжигчдээс туршлага солилцох, мэргэжлийн зөвлөгөө авах үүд хаалга үргэлж нээлттэй байна.
Курсийн болон төгсөлтийн уран бүтээлээ тоглоход театрын тайз, бэлтгэл сургуулилалтаа хийх заал танхимаар хангаж ажиллана. Олон улсын сургалтын системийг ашиглаж, театрын дэг, ёс зүйд сургахаас гадна зөв хүн болж төлөвшихөд анхаарна. Бид оюунлаг, уншдаг, судалдаг уран бүтээлчид төрүүлэх шаардлагыг баримталж ажиллана.
“Жүжигчний ангийн” хөтөлбөрийн багшаар энэ театрын цагийг эзэлсэн уран бүтээлчид, авьяас ухаанаа соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд туршлагатай ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн, доктор, профессоруудаас бүрдсэн багш нар мэргэжлийн хичээлийг заана.
1. Жүжигчний уран чадварын хичээлийг
2. Бүжиг, хөдөлгөөний хичээлийг
3. Дууны хичээлийг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!