МОДЕРН НОМАДС-1 РЕСТОРАН (Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд)
Жуулчны улирлыг угтан Модерн Номадс ресторан жуулчдад үзүүлэх үйлчилгээгээ сайжруулан, хоолны цэсээ гадаадын зочдод ээлтэй болгон өөрчилж, шинэлэг онцлог үйлчилгээгээр үйлчилж эхэллээ.
Жуулчдад зориулсан онцгой багцууд:
2003 оноос жуулчдад үйлчилж ирсэн уламжлалт брэнд монгол хоолны Хамаг монгол багц & Нүүдэлчин багцуудыг улам баяжуулан, сайжруулан гаргалаа.
Мөн жуулчид хөдөө, орон нутагт аялж ирээд хүнд махтай хоолноос татгалзах тохиолдолд илүү тохиромжтой Европ хоолны багц цэс & Цагаан хоолтнуудад зориулсан багц-ыг шинээр санал болгоход бэлэн боллоо.
Дээрх багц хоолнуудад САЛАТ БАР-наас зочин өөрөө өөртөө хүссэн салатаа зохиож идэх боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.
Нэмэлтээр ил гал дээр хонь шарах үйлчилгээ үзүүлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
МОДЕРН НОМАДС-1 РЕСТОРАН (Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд)
Ардын урлагийн “Legendary Nomads” хамтлаг язгуур урлагийн хөөмий, уртын дуу, морин хуурын аялгуу, бие биелгээ хийж, магтаал ерөөл өргөх тоглолтыг 5 сарын 9-ны өдрөөс 9 сарын 12-ны өдрийг хүртэл орой бүр 19:00 цагаас тоглож, цайны ёслолын хүндэтгэлийн үзүүлбэртэй. Мөн зөөгчид маань зочдодоо зориулан бүжиглэх нь улам сонирхолтой байх болно.
Та бүхэн гадна дотноос урьсан хүндэт зочид, гийчдээ монгол хоол, зоогоор дайлж, үндэсний соёл, уламжлалаа танилцуулахдаа манайхаар зочилж оройг сайхан өнгөрүүлээрэй.
МОДЕРН НОМАДС-1 РЕСТОРАН (Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд)
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Хүүхдийн Урлан бүтээх төв болон Mетро Молл замын урд талд
Холбоо барих: М.Довчин, 99777754, mn1@nomadsgroup.mn
МОДЕРН НОМАДС-3 РЕСТОРАН (Чингис Хаан музейн зүүн талд)
“Чингис хаан” музейн зүүн талд байрлах Модерн номадсын салбар 60 хүн хүлээн авах хүчин чадалтай болж 5 сарын 20-ны өдрөөс жуулчдад зориулсан шинэ засвар, тохижилттойгоор зочдоо хүлээж авна. Хотын түгжрэлээс сэргийлж музей үзэхийн өмнө болон дараа нь манайхаар хооллохоор төлөвлөхөд нэн тохиромжтой.
МОДЕРН НОМАДС-3 РЕСТОРАН (Чингис Хаан музейн зүүн талд)
Хаяг, байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Чингис Хаан Музей зүүн талд
Холбоо барих: З.Дуламжав, 88331262, dulamjav.z@nomadsgroup.mn
Модерн Номадс ресторан Эрдэнэт болон Дархан хотуудын салбар
Дархан, Эрдэнэтийн аяллын маршрут, зам дагуух хөтөлбөртөө манай салбаруудаар бууж хооллон аялал, томилолтын алжаал ядаргаагаа тайлан тухлахыг урьж байна.
МОДЕРН НОМАДС РЕСТОРАН (Дархан хот)
Хаяг, байршил: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, Бурхант 4 гудамж, 403е
Холбоо барих: Г.Алтанзул, 99756525, 89033868, altanzul.g@nomadsgroup.mn
МОДЕРН НОМАДС РЕСТОРАН (Эрдэнэт хот)
Хаяг, байршил: Орхон аймаг, Баян Өндөр сум, Бүрэн бүст баг, 5-р микр, 7-р байpны урд
Холбоо барих: Э.Энхтуяа, 99557383, enkhtuya.e@nomadsgroup.mn
НОМАДСЫН ЯВУУЛЫН КАТЕРИНГ
Олон хүний тоотой, орон нутаг, газрын байрлал харгалзахгүй жуулчдад зориулсан бэсрэг наадам, явуулын катерингийн үйлчилгээ авахыг хүсвэл Номадсын катерингийн үйлчилгээг сонгоорой.
Явуулын катеринг:
Холбоо барих: 86465555
Facebook: www.facebook.com/NomadsCatering
Өглөө маш эрт нислэгтэй, хөдөө аялалтай зочдодоо илүү ээлтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд Монголдоо анх удаа H9 зочид буудлын өглөөний цай 2025 оны 5-р сарын 15-аас өглөөний 04.00 цагаас үйлчилж эхлэхээр боллоо.
Бид өглөөний цайны буфетээ илүү өргөн сонголттой болгож олон төрлийн салат, шөл, халуун хоолноос гадна өөрсдөө чанаж уух чанамал кофе, цэвэр ургамлын цай, детокс ус, олон төрлийн амттан, европ чанарын барьсан талх, олон төрлийн цэвэр жимсний шүүс зэрэг сонголтуудаар шинэчлэн сайжруулсан.
Hotel Nine зочид буудал нь 2025 онд:
Хотын төвийн А зэрэглэлд Сүхбаатарын талбайн зүүн талд байрладаг манай зочид буудал бизнес аялагчид, жуулчдад зориулсан 57 өрөөтэй, нийт 80 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Бид 2025 оны жуулчны улирлыг угтан өрөөний тоог нэмэгдүүлж, өнгө үзэмж, тав тухтай байдлыг сайжруулж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэн зочдоо угтахад бэлэн болоод байна.
Өндөр хурдны интернетийнхээ хурдыг нэмж, Англи, Хятад, Орос, Герман, Солонгос, Япон хэлээр ярьдаг чадварлаг ажилтнуудаар багаа бүрдүүллээ.
Hotel Nine зочид буудал:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, А.Амарын гудамж, H9 HotelNine зочид буудал
И-мэйл: info@hotelnine.mn, reservation@hotelnine.mn
Утас: 77114334