Apple-н Албан ёсны эрхтэй үйлчилгээ үзүүлэх Gnext Care засварын төв Монголд нээгдлээ!
Apple-н Монгол дахь Албан ёсны төлөөлөгч, дистрибьютер Gnext компани Монголд Apple-н Албан ёсны эрхтэй үйлчилгээ үзүүлэх засварын төвийг нээлээ. Apple-н Албан ёсны эрхтэй засварын төвийн хувьд Apple-н сургалтад хамрагдсан мэргэжлийн техникчид, Apple-н эд анги, тоног төхөөрөмжөөр зөвшөөрөгдсөн мэргэжлийн оношилгоо, засвар үйлчилгээг үзүүлж байна.
Хэрэглэгчид Gnext Care засварын төвөөр зочлон тав тухтай орчинд, бүтээгдэхүүний оношилгоо, баталгаат хугацааны шалгалт, зөвлөгөө, програм хангамжийн тусламж, зөвлөгөө, hardware-н засвар, төхөөрөмжийн тохиргоо, дата хуулах, шилжүүлэх үйлчилгээ, дата сэргээх, Apple ID -ны тусламж үйлчилгээ, төхөөрөмж цэвэрлэгээ зэрэг маш олон төрлийн үйлчилгээг нэг дороос, мэргэжлийн засвар үйлчилгээний багаас авах боломжтой.
Gnext Care нь Apple-н Албан ёсны эрхтэй засварын төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд цаашдаа өөр олон брэндийн засвар үйлчилгээ үзүүлэх Multi-brand засварын төв болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Gnext Care-н зүгээс эхний 1 сарын хугацаанд үйлчилгээ авсан хэрэглэгчдээсээ 1 азтаныг шалгаруулан MacBook Neo бэлэглэхээр төлөвлөж байна. Мөн нээлтийн эхний 7 хоногт бүтээгдэхүүний үзүүлэлт шалгах, бүтэн оношилгоо хийх, AirPods болон бусад төхөөрөмжийн цэвэрлэгээ, дата шилжүүлэх үйлчилгээ, төхөөрөмжийн тохиргоо хийх зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэгчид үнэгүй үзүүлэх юм.
Хаяг: ХУД, Мандала 365 оффис, 1 давхар.
Холбоо барих: 72226655
Вэбсайт: www.gnextonline.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

