ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлнэ
Төрийн ордонд
10:00 цагт Засгийн газар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар ээлжит бусаар хуралдаж, мэдээлэл өгнө.
Гаалийн ерөнхий газарт
14:00 цагт Гаалийн ерөнхий газраас ”Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Хэвлэлийн бага хурлаар түр хэлэлцээрт хамаарах барааг 4 цагийн дотор олгох шинэ зохицуулалт, барааг урьдчилан цахимаар мэдүүлэх боломж, хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр төрлийн барааны гаалийн тариф тэглэгдэх тухай мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
