Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхэн 105 жилийн ой, Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын шагнал болох алт, мөнгөн цом гардуулах ёслол ирэх наймдугаар сарын 10-ны Даваа гарагт 11:40 цагт Төрийн ордны есөн хөлт цагаан тугийн өмнө болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын эзэд, уяачид, уралдаанч хүүхдүүд энэ ёслолд оролцоно гэдгийг Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ) цахим хуудсаараа мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол дээд насны буюу Олон улсын морин уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 13-нд болсон юм.
Энэ уралдаанд
- Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын хувилгаан халзан азарга түрүү магнайд хурдалж,
- Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэвэгийн Дагвадоржийн хурдан хонгор азарга аман хүзүүнд,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Аваадоржийн халтар морь айргийн гуравт,
- Монгол Улсын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халтар халзан морь айргийн дөрөвт,
- Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровийн Ганбаатарын соёолон халзан морь айргийн тавд орсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
