"Буузан тоглоом” хүүхдэд харшил үүсгэж, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байгааг СЭРЭМЖЛҮҮЛЭВ

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN

"Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ. 

Энэ төрлийн тоглоомоос хордсон тохиолдолд дараах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй. Тодруулбал 

  • Бие улайх, тууралт гарах
  • Амьсгал давчдах 
  • Толгой эргэх
  • Уруул, нүүр хавдах
  • Чонон хөрвөс
  • Залгисан тохиолдолд түгжрэл үүсэх 
  • Хүнд харшлын урвал илрэх эрсдэлтэй байна. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн энэ төрлийн тоглоомыг хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг анхааруулав. 

зураг