“Хүүхэд бүр уран бүтээлч” уралдааны шилдгүүд шагналаа гардаж авлаа
Хүүхдийн баярыг угтан ХасБанкнаас жил бүр зохион байгуулдаг “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаан маань 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдан дүнгээ гаргаж, шилдгээр шалгарсан бүтээлийн эздээ өнөөдөр хүлээн авч, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав шагналыг гардууллаа.
“Миний Түмний эх” сэдвийн дор явагдсан уралдаанд Монголчуудын бахархал болсон хурдан хүлгийн хурд хүч, онцлох шинжийг хүүхэд багачууд маань өөрсдийн нүдээр харж, төсөөлснөөрөө илэрхийлсэн гар зураг, баримал, цаасан урлал, наамал зэрэг нийт 600 орчим бүтээл ирснээс 4 насны ангилал тус бүрд эхний 3 байрыг мэргэжлийн уран бүтээлчид шалгаруулсан юм.
Шагналт байранд шалгарсан 12 хүүхдийн 8 нь өнөөдөр хүрэлцэн ирж шагналаа авсан бөгөөд Баян-Өлгий, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас шалгарсан 4 хүүхдийн шагналыг бид тухайн орон нутаг дахь салбараараа дамжуулан гардуулах болно.
Уралдаанд шалгарсан уран бүтээлч хүүхдүүд:
5-7 нас
- 🥇Т.Чэчэйхэн /6 нас/
- 🥈Ч.Бат-Эрдэнэ /6 нас/
- 🥉Б.Идэрбаяр /5 нас/
8-10 нас
- 🥇Г.Нандин /8 нас/
- 🥈Ц.Итгэл /10 нас/
- 🥉О.Оджаргал /8 нас/
11-13 нас
- 🥇А.Дөлгөөн /13 нас/
- 🥈Г.Эмүжин /13 нас/
- 🥉Б.Нандин-Эрдэнэ /13 нас/
14-16 нас
- 🥇Минсо Гил /16 нас/
- 🥈Г.Ану /16 нас/
- 🥉Б.Гэрэлцэцэг /16 нас/
Уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч хүүхдүүддээ дахин баяр хүргэхийн зэрэгцээ оролцсон нийт авьяаслаг хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.
Дараа жилийн “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаар эргэн уулзацгаая.
Бүтээлүүдтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









