Япон явахгүйгээр япон эмч нарын хяналттай эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой юу?

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өвдөөгүй байхад эмнэлэгт очих шаардлага бий юу? Япончууд энэ асуултад 70 гаруй жилийн өмнөөс хариулт хайж, өвчнийг эмчлэхээс гадна эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн цогц үзлэгийн тогтолцоог хөгжүүлжээ. Харин өнөөдөр энэхүү Япон арга барилд суурилсан үзлэгийн үйлчилгээг Монголд авах боломж бүрдээд байна.

Япончуудын 70 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Ningen Dock гэж юу вэ?

1954 оны долоодугаар сарын 12-нд Японы Токио хотын First National Hospital-д эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь хожим Ningen Dock (人間ドック) нэрээр түгэн дэлгэрчээ.

Энэхүү нэршил нь тун сонирхолтой утгатай. Япон хэлний Ningen нь “хүн”, харин Dock нь усан онгоцыг засвар үйлчилгээ, техникийн үзлэгт оруулдаг хуурай зогсоолыг илэрхийлдэг.

Усан онгоцыг эвдэрснийх нь дараа бус, ажиллагаатай байхад нь техникийн үзлэгт оруулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийдэгтэй адил хүний эрүүл мэндийг өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө шалгаж, эрсдэлийг тодорхойлох үзэл санаа энэхүү нэршлийн цаана бий. Анх зөвхөн өндөр өртөгтэй, олон хоног үргэлжилдэг байсан тус үзлэг оношилгооны технологи хөгжихийн хэрээр илүү хүртээмжтэй болж, Япон даяар өргөжсөн түүхтэй.

Өнөөдөр Ningen Dock нь зөвхөн олон шинжилгээ өгөх бус, хүний эрүүл мэндийн байдлыг цогцоор үнэлэх, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, шаардлагатай нэмэлт оношилгоо болон урт хугацааны хяналтад чиглүүлэх арга барил болон хөгжжээ.

Энэ нь Японы эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг чухал зарчмыг илэрхийлдэг. Өвчин хүндэрсний дараа эмчилнэ гэхээс илүү өвдөх эрсдэлийг эрт таньж, эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал.

Японы эмнэлгийн туршлага Монголд

Япон улсын International University of Health and Welfare (IUHW) групп нь Ningen Dock загварын урьдчилан сэргийлэх үзлэгийг Япон дахь Нарита эмнэлэг болон Вьетнамын Cho Ray–IUHW хамтарсан төвд хэрэгжүүлж ирсэн туршлагатай.

Энэхүү олон улсын туршлагад тулгуурлан Интермед IUHW эмнэлэг Gold болон Platinum эрүүл мэндийн цогц үзлэгийн шинэ багцуудыг Монголд нэвтрүүллээ.

Шинэ үйлчилгээний онцлог нь дэвшилтэт оношилгооны технологийг Япон эмч нарын давхар хяналт, хувь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээтэй хослуулж буй явдал юм.

Япон багц энгийн эрүүл мэндийн үзлэгээс юугаараа ялгаатай вэ?

Япон эмч нарын давхар хяналт

Шинэ багцын дүрс оношилгоо, дуран, эдийн шинжилгээ, багц дүгнэлт зэргийг Японы IUHW группийн эмч, профессорууд давхар хяналт хийж, баталгаажуулах юм.

Ийнхүү Монголд хийгдсэн шинжилгээний үр дүнг Японы эмч нарын мэргэжлийн хяналтад хамруулж буй нь гадаад улсад зорчихгүйгээр олон улсын хамтарсан оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Бүтэн биеийн иж бүрэн оношилгоо

MRI, CT, дуран, хавдрын маркер, лабораторийн болон бусад 80 гаруй төрлийн үзлэг, шинжилгээ, үйлчилгээг багтаажээ. Тархи, зүрх судас, уушги, элэг, бөөр, хоол боловсруулах зэрэг олон гол эрхтэн тогтолцооны эрүүл мэндийн байдлыг өргөн хүрээнд үнэлж байна.

Мөн Японы Canon Medical Systems компанийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографийн төхөөрөмжөөр хийх шинжилгээ багцад багтсан.

30 жилийн туршлагад суурилсан эрсдэлийн үнэлгээ

Багцын бас нэг онцлог нь IUHW-ийн 30 жилийн туршлага, мэдээлэлд суурилсан үнэлгээний алгоритм юм.

Энэхүү аргачлалаар шинжилгээний үр дүнг тухайн хүний нас, эрүүл мэндийн түүх, хооллолт, хөдөлгөөний идэвх болон амьдралын хэв маягийн мэдээлэлтэй уялдуулан үнэлж, цаашид анхаарах эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж өгнө.

Эрүүл мэндээ хамгаалахын тулд заавал өвдөх шаардлагагүй

Японы Ningen Dock үзлэгийн олон жилийн түүх бидэнд нэг чухал санааг сануулдаг. Эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв үе нь заавал өвчний шинж тэмдэг илэрсэн үе байх албагүй.

Урьдчилан сэргийлэх үзлэг нь бүх өвчнийг илрүүлэх баталгаа биш ч эрүүл мэндийн зарим өөрчлөлт, эрсдэлт хүчин зүйлсийг цаг алдалгүй таньж, шаардлагатай арга хэмжээ авахад тусалдаг.

Тэгвэл Япон руу зорчихгүйгээр Япон эмч нарын хяналттай эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагдах боломжтой юу?

Өнөөдөр энэ асуултад хариулах шинэ сонголт Монголд бий болжээ.

Интермед IUHW эмнэлгийн Япон багцын дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.intermed.mn/hsp_type/japan_screening хаягаар танилцах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.