ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс нэмэгдэх төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн дүн

М.Батчимэг, ikon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод түвшнийг тогтоох тухай тогтоол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан байна. Улмаар Цалин нь нэмэгдээгүй байсан зарим салбарын албан хаагчдын цалин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа юм байна. 

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. 


2025 оны байдлаар 4,330 төрийн байгууллагад 213,6 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас: 

  • 3,644 төрийн улс төрийн албан хаагч,
  • 20,527 төрийн захиргааны албан хаагч 
  • 49,871 төрийн тусгай албан хаагч
  • 139,569 төрийн үйлчилгээний албан хаагч байна. 

Эрүүл мэндийн төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дараах байдлаар өсөх юм байна. Тухайлбал нарийн мэргэжлийн их эмч 2,027,000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 2,339,000 төгрөгийн цалин авах юм байна. 

зураг
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
зураг
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
зураг
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
зураг
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
зураг
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Улаанбаатар, аймаг, сумын албан хаагчдын цалингийн ялгаа 
зураг