АСТАНА 2026: Түвшинжаргалын ЭНХЖИН хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Казахстаны Астана хотод болж байгаа билээ.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хүрэл медальт Түвшинжаргалын Энхжин хагас шигшээд Молдавын Ирина Рингачид ялагдсанаар өнөөдөр хүрлийн төлөө хүч үзэх болжээ.

Ингэснээр Т.Энхжин Японы Нана Икэхата болон Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь хүрэл медалийн төлөө барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Б.Хулан, 76 кг-д хүч үзсэн Э.Даваанасан нар дагаж барилдахаар болжээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, 62 кг-ын жинд Т.Алтжин, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд З.Болортунгалаг нар өрсөлдөнө.