"Нөмрөгийн ДЦГ-ын хохирлын дүгнэлт ирэх сарын 6-нд гарна. Хугацаа наашлах боломжтой"
Нөмрөгийн Дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоох ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОУАӨЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Түймэр болсон газар нутаг дээр мэргэжлийн үнэлгээний холбооны холбогдох гэрчилгээтэй, туршлагатай мэргэжилтнүүд болон Ойн газраас шинжээчид үнэлгээ хийж байгаа юм байна. Мөн батлагдсан аргазүйн дагуу явахаас гадна Японы Засгийн газраас холбогдох мэргэжлийн хүнийг хохирол тооцох ажилд оролцуулж, дэмжлэг үзүүлэх санал тавиад байгаа юм байна.
Биологийн хүрээлэн болон бусад байгууллагуудаас хийсэн тухайн бүс нутагт ургадаг ургамал зэргийн судалгаанууд дээр үндэслэн газар дээр нь ажиллаж байгаа багууд дүгнэлтээ гаргаж байгаа аж.
Дүгнэлт 11-р сарын 6-ны хугацаандаа амжиж гарна гэв. Энэ даваа гарагийн байдлаар дүгнэлтийн ажил 30 хувьтай байсан ба ажлыг хурдасгах зорилгоор нисдэг тэрэг болон нэмэлтээр бүрэлдэхүүн явсан учир дүгнэлт гарах хугацаа наашлах боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
