ЗУРАГЛАЛ: Нийслэлийн есөн дүүргийн нийт нутаг дэвсгэрээс ч том газар нутагтай Нөмрөгийн ДЦГ-ын дийлэнх хэсэг нь шатжээ
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн өндрүүд” болон Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ассан хээрийн түймрийг 10 дугаар сарын 12-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулаад байгаа юм. Гэсэн ч уг түймэр одоог хүртэл бүрэн унтраагүй байна.
Түймэр хэр цар хүрээтэй тархсаныг хиймэл дагуулын зургаас харуулж байна.
1. Түймрийн тархалтын байдал цаг хугацааны дарааллаар
10-р сарын 8-14-ний өдрүүдийн түймрийн тархалт
Зүүн бүсийн төв Онцгой байдлын газраас аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт гарсан хээрийн түймэр Нөмрөгийн дархан цаазат газрын нийт газар нутгийн 80 орчим хувийг хамраад байна гэж мэдээлсэн.
Харин Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн сурвалжлагч, зураглаач С.Дэлгэр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Аймгийн Засаг дарга хурал дээр Нөмрөгийн ДЦГ-ын 80 хувь нь түймэрт өртсөн гэж ярьсан байсан. 80 хувь гэдэг нь бараг л 100 хувь шүү дээ. Яагаад гэвэл Соёлз уул шатна гэдэг чинь тэр чигтээ түймэрт өртсөн гэсэн үг" гэсэн юм.
2. Нөмрөгийн ДЦГ-ын бүс
Зураг дээрээс тус дархан цаазат газрын дийлэнх хэсэг шатсан байгааг харж болно.
Хиймэл дагуулын зураг дээрээс харагдаж буй жижиг улаан цэгүүд нь 2026 оны 10-р сарын-8-наас 10-р сарын 14-ний өдрийн хооронд нийт шатсан талбай нь халуун цэгүүд юм. Харин бүдэг улаан хэсэг нь Нөмрөгийн ДЦГ-ын бүс нутаг болно.
Нөмрөгийн дархан цаазат газар нь 587.7 мянган га талбайг хамардаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын есөн дүүргийн нийт нутаг дэвсгэрээс ч том хэмжээ юм.
3. ХАРЬЦУУЛАЛТ:
Түймэр гарахаас хоёр хоногийн өмнө буюу 2026 оны 10-р сарын 6-ны өдрийн түймэрт өртөөгүй үеийн талбай болон түймэр гарсны дараах байр байдлыг харуулж байна.
Хиймэл дагуулаас харлаж харагдаж буй хэсэг нь түймэрт өртсөн талбай юм.
Түймэр гараад 5 өдөр 2026.10.13
Түймэр гарахаас 2 хоногийн өмнө 2026.10.06Түймэр бүрэн унтраагүй байгаа учраас одоогийн байдлаар хохирлын нийт хэмжээ болон ан амьтдын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Харин буруутай талаас уучлалт хүссэн ба хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Нөмрөгийн ДЦГ-т 7 багийн 56 зүйл хөхтөн амьтан, 263 зүйл шувуу, 24 зүйл загас бүртгэгдсэн байдаг байна. Мөн тус газар нутагт 69 овгийн 493 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн байдаг ба үүнээс унаган 1, засварын унаган 10, эмийн 41, ашигт ургамал 29, нэн ховор 15, ховор 21 ургамал бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

