Энэ оны эхний таван сард манай улсыг 292,063 гадаадын жуулчин зорин ирсэн байна
Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Статистик мэдээллээр:
2026 оны эхний таван сард Монгол Улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.
Улс орноор нь авч үзвэл,
- ОХУ-аас 117,498,
- БНХАУ-аас 87,714,
- БНСУ-аас 27,837,
- Япон улсаас-9,631,
- Герман 6,817 жуулчин тус тус иржээ.
Харин 2026 оны тавдугаар сарын статистикийг онцлоход нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс тавдугаар сараас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

