Өнөөдрийн 23:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хаана

А.Төгөлдөр, iKon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд зургаадугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл авто замын зүүн хэсэгт явган хүний замын хашлага хийж гүйцэтгэхээр замыг хэсэгчлэн хаасан. 

Энэ ажил өнөөдрийн /2026.06.06/ 08:00-23:00 цаг хүртэл үргэлжлэх тул тус замын зүүн урсгалыг энэ хугацаанд хаана .

Тиймээс түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.