NEXTech 2026: Бизнесийн өсөлтийг хурдасгах Connectivity шийдлүүдийг танилцууллаа
Байгууллагууд ирээдүйд бэлэн байх, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор дижитал шилжилтээ хурдасгаж буй өнөө үед байгууллагын өрсөлдөх чадвар, бүтээмж, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлох гол суурь хүчин зүйл нь найдвартай, тасралтгүй, өндөр хурдны холболтын дэд бүтэц болж байна.
Энэхүү хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагад тулгуурлан Юнител группийн охин компани Нейксмайнд ХХК нь харилцагч болон түнш байгууллагууддаа зориулан “NEXTech 2026CConnectivity Solutions” арга хэмжээг дэлхийн тэргүүлэгч технологийн компани “Huawei”-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Танилцуулсан ирээдүйн сүлжээний шийдлүүд
Арга хэмжээний үеэр байгууллагын сүлжээний шинэ үеийн шийдлүүд болох:
- Managed Network Services (Сүлжээний ухаалаг шийдэл)
- Next-Generation Wi-Fi шийдлүүд
- Дата төв хоорондын өндөр хурдны холболт
- Кибер аюулгүй байдлыг дэмжих сүлжээний дэд бүтэц
- Видео хяналтын ухаалаг шийдэл зэрэг шийдлүүд болон технологийн чиг хандлага, бодит хэрэглээний кейсүүдийг Монгол болон олон улсын зах зээлд амжилттай хэрэгжсэн туршлагатай нь хамт танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: tinyurl.com/yrf9b5x6
Стратегийн түншлэл зарлагдлаа
Арга хэмжээний үеэр Нейксмайнд нь дэлхийн технологийн манлайлагч Huawei компанитай байгуулсан стратегийн урт хугацааны түншлэлээ албан ёсоор онцлон зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын байгууллагын зах зээлд дэвшилтэт connectivity шийдлүүдийг нэвтрүүлэх, дижитал дэд бүтцийг шинэ түвшинд гаргах зорилготой юм.
CEO-ийн байр суурь
Б.Энхтүвшин Нейксмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал
“Бидний зорилго бол байгууллагуудад зөвхөн холболт биш, харин бизнесийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, өсөлтийг дэмжих цогц connectivity экосистемийг бий болгох явдал юм. NEXTech 2026 арга хэмжээ нь энэ чиглэлд хийж буй бидний бодит алхмын нэг илэрхийлэл юм.”
Huawei компанийн байр суурь
Jacky Xian Huawei Technologies ХХК-ийн Гүйцэтгэх захирал
“Орчин үеийн байгууллагуудын дижитал шилжилт нь ухаалаг, уян хатан, өндөр найдвартай сүлжээний дэд бүтцээс шууд хамааралтай болсон. Бид Юнител групптэй хамтран Монголын зах зээлд дэлхийн түвшний connectivity шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байгаадаа баяртай байна.”
Мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг
Мөн арга хэмжээний үеэр салбарын мэргэжилтнүүд байгууллагуудад тулгарч буй сүлжээний тасалдал, кибер аюулгүй байдлын эрсдэл, дэд бүтцийн удирдлагын төвөгтэй байдал зэрэг сорилтуудыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар туршлага, зөвлөмжөө хуваалцлаа.
Оролцогчдын туршлага
Арга хэмжээнд оролцогчид хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдтэй танилцахын зэрэгцээ өөрсдийн байгууллагын хэрэгцээнд тохирсон connectivity стратегийг тодорхойлох, ирээдүйн дижитал шилжилтийн сууриа төлөвлөх боломжтой болсон нь онцлог байв.
NEXTech 2026 арга хэмжээ нь байгууллагын дижитал хөгжлийн суурь болсон connectivity шийдлүүдийг нэг дор төвлөрүүлэн танилцуулсан бөгөөд Монголын бизнесийн байгууллагуудын ирээдүйн өсөлт, инновацыг дэмжих стратегийн чухал арга хэмжээ болж чадлаа.
Nexmind компанийн зүгээс цаашид байгууллагуудын дижитал шилжилтийг хурдасга, найдвартай холболт, аюулгүй сүлжээний орчныг бүрдүүлэх чиглэлээр инновацлаг шийдлүүдийг тасралтгүй хүргэсээр байх болно.
Холбогдох: 7777-1418
И-мэйл: info@nexmind.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







