Монос Косметик ХХК-ийн Мойл брэнд үс ургуулах өндөр идэвхт орцтой, эмчилгээний цогц бүтээгдэхүүнээ танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
8 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын гоо сайхны салбарын тэргүүлэгч, Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК нь шинжлэх ухаанд суурилсан, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон Мойл брендийн үс ургалтыг дэмжих өндөр идэвхт үс арчилгааны багц бүтээгдэхүүнээ зах зээлд албан ёсоор танилцууллаа.

зураг
 

2026 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан нээлтийн арга хэмжээнд 200 гаруй зочид, эрдэмтэн судлаачид, харилцагчид болон үсчин гоо сайхны салбарын төлөөллүүд оролцож, шинэ шийдэл бүхий багц бүтээгдэхүүний найрлага, технологи, хэрэглээний онцлогтой дэлгэрэнгүй танилцлаа.

Мойл брэндийн үс арчилгааны багц бүтээгдэхүүн нь 2017 оноос эхлэн тасралтгүй хэрэгжсэн судалгаа, туршилт, инновацын ажлын үр дүнд үс ургуулах өндөр идэвхт хандыг гаргаж авсан бөгөөд Монгол орны уламжлалт орц найрлагыг орчин үеийн шинэ технологитой хослуулан бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

зураг
 

Олон жилийн судалгаанд суурилсан үр дүн

Монос Группийн эрдэмтэн, судлаачид болон Монос Косметик ХХК-ийн ерөнхий технологи лабораторийн ажилчид үсний ургалтыг дэмжих зорилгоор 10 гаруй төрлийн ургамлыг судалж, тэдгээрийн идэвхт нэгдэл, үсний уутанцарт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тогтоосон юм.

Судалгааны хүрээнд:

  • Ургамлын хандын үсний ургалтад үзүүлэх үйлдлийг фармакологийн түвшинд тогтоосон
  • Хандын тохиромжтой харьцаа, найрлагыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлсон
  • Эс, эдийн түвшний /гистологи/ судалгаагаар үсний ургалтыг идэвхжүүлэх нөлөөг баталгаажуулсан.
  • Олон улсын хамтарсан клиник судалгаа /БНСУ/-гаар бүтээгдэхүүний үр нөлөөг туршсан
  • Орчин үеийн HPLC шинжилгээгээр идэвхт бодисын агууламжийг тодорхойлсон юм.
зураг
 

Үсний ургалтыг дэмжиж, уналтыг зогсоох иж бүрэн багцын шийдэл

Монос Косметик ХХК нь үс ургалтыг дэмжих өндөр идэвхт хандаар зөвхөн нэг бүтээгдэхүүн хийж хязгаарлагдахгүйгээр хэрэглэгчдэд иж бүрэн шийдэл санал болгох зорилгоор:

  • Үс ургуулах үйлчилгээтэй шампунь
  • Үс ургуулж тэжээл өгөх үйлчилгээтэй ангижруулагч
  • Серум зэрэг бүтээгдэхүүний формуляци хөгжүүлэлт хийсэн нь хэрэглэгчдийн хувьд өндөр хүлээлт үүсгэж байгаа юм.

Үс уналт, сийрэгжилт, гэмтлийг олон талаас нь нөхөн сэргээх цогц шийдлийг МОЙЛ брэнд бий болгож байна.

Салбарын шилдэг эрдэмтдийн хамтын бүтээл

Энэхүү төсөлд анагаах ухаан, эм зүй, химийн салбарын доктор, профессор, судлаачид болон үйлдвэрлэлийн туршлагатай мэргэжилтнүүд хамтран ажилласан нь бүтээгдэхүүний шинжлэх ухаанч суурийг улам бататгасан байна.

Мөн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэлийн технологийг ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ болон МУИС-ийн судалгааны тэнхим, байгууллагуудтай хамтран хөгжүүлж, Улаанбаатар хот дахь технологийн паркад туршиж үйлдвэрлэлд оруулахад бэлэн болсон юм.

зураг
 

Үс ургуулах өндөр идэвхт багц бүтээгдэхүүний давуу

Үсний уналт, сийрэгжилт нь зөвхөн гаднаас арчлах асуудал биш бөгөөд хуйх, үсний уутанцар, тэжээлийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймээс шампунь, ангижруулагч, серумын багц бүтээгдэхүүн нь үсийг угаахаас эхлээд ургалтыг дэмжих хүртэл бүх шатанд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх цогц шийдэл юм.

Үс ургуулах шампунь: Сульфат, SLS/SLES агуулаагүй зөөлөн шампунь нь хуйхыг цочроохгүйгээр цэвэрлэж, илүүдэл тослог болон бохирдлыг тэнцвэртэй арилгана. Микробиомд ээлтэй Арц, Зэлэн зангуу, Халгай зэрэг найрлага нь хуйхны байгалийн хамгаалалтыг алдагдуулахгүй, харин тогтвортой орчныг бүрдүүлдэг. PH-BALANCED формул нь үсний угийг сулруулахгүйгээр уутанцрыг идэвхжихэд бэлтгэж, дараагийн арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулдаг.

Үс ургуулах ангижруулагч: Энэхүү бүтээгдэхүүн нь үсийг зөөлрүүлэхээс гадна илүү гүн түвшинд тэжээл өгдгөөрөө онцлог, Арц, Зэлэн зангуу, Халгай зэрэг ургамлын ханд нь хуйхны бичил эргэлтийг дэмжиж, үсний уутанцрыг идэвхжүүлдэг бол минерал фермент комплекс, B6, пантенол зэрэг найрлага нь үсний ширхгийг бэхжүүлж, хугарал гэмтлийг багасна. Тиймээс үсийг хүнд хатуу болгохгүйгээс гадна тослогжуулахгүй мөн өнгөтэй будсан үсэнд ч аюулгүй юм.

Үс ургуулах серум: Серум нь үс арчилгааны хамгийн идэвхтэй хэсэг бөгөөд үсний уналтын шалтгаанд шууд нөлөөлнө. Фосфолипид суурьтай технологи нь идэвхт бодисыг үсний уутанцарт гүн хүргэж, патентлагдсан ургамлын хандууд нь уутанцрыг үйл ажиллагааг сэргээдэг.

зураг
 

Багц бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэснээр хуйхны тослог арилж, чийгийн тэнцвэр сайжирч, цусны эргэлт идэвхжин, үсний уутанцар илүү сайн тэжээл авч эхэлнэ. Үүний үр дүнд үсний уналт багасаж, илүү бат бөх, өтгөн, эрүүл ургалттай үснүүд нэмэгдэх юм. Тогтмол хэрэглээ нь үсийг үндсээр нь эрүүлжүүлж, урт хугацааны бодит үр дүн өгдөг.

Мойл брендийн багц бүтээгдэхүүн 2026.06.04-ний өдөр нээлтээ хийснээр бүх орон даяар худалдаалж эхэллээ.

Монос эмийн сан 1800-1883, 7737-3737

monoscosmetics.mn/mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.