ФОТО: Ерөнхийлөгч "Талын салхи"-д оролцож, "салхилав"
“Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриатайгаар Төв талбайд нээлтээ хийн эхэллээ.
Энэхүү наадам зургаадугаар сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ.
Тус наадамд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй 70 мото клубын 3,800 гаруй мотоцикл сонирхогчоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцож байна.
Наадамд оролцогчид Төв талбайгаас 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр-Баруун дөрвөн зам-Таван шар-22-ын товчоо-Говь ресорт” гэсэн маршрутаар явна.
Ийнхүү мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

