Мотоциклын ослын улмаас нэг иргэн нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу 22-ын товчооны орчимд мотоцикл осолдож нэг хүн амиа алджээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-н товчооны пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдсон ухаангүй байна гэх дуудлага өнөөдөр /2026.06.06/ 13:00 цагийн үед цадаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу шалгахад Баруун турууны даваа гэх газарт өөрийн эзэмшлийн мотоциклыг жолоодож явсан эрэгтэй авто замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан байжээ. 

"Талын салхи 2026" мото наадам өнөөдөр эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй 3,800 орчим хүн оролцож байгаа гэдэг мэдээллийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас өгсөн. 

Ослын улмаас амиа алдсан иргэн тус наадмын оролцож байсан эсэхийг шалгаж тогтооно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.