"Сүхбаатар аймагт менингококкт халдварын нэг тохиолдол батлагдсан. Хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа танилцууллаа. 

Энэ үеэр хөдөө орон нутагт менингококкт халдварын алаг цоог дэгдэлт хэвээр байгааг анхааруулсан юм. 



Тэрбээр хэлэхдээ "Тавдугаар сарын 6-ны оройн 21:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас менингококкт халдварын сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн. Лабораторийн шинжилгээнд менингококкт халдварын үүсгэгч тодорхойлогдсон.

Энэ тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авахаар ХӨСҮТ, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн эмч нарын эмнэл зүй, тандалтын баг хурдан шуурхай гарсан. 

Эм, эмнэлгийн тусламжийн хэрэгсэл болон тухайн хүүхдийн бодит үзлэг, бусад үйл ажиллагаатай холбоотойгоор цахимаар хуралдан маш хурдан хугацаанд баг гарч ажиллаж байна.

Өнөөдөр гурав дахь хоног дээрээ ажиллаж байна. Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн хүүхдийн эмч нар тухайн суманд ажиллаж байгаа.

Одоогоор халдвар батлагдсан хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа. Гэсэн хэдий ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой, тууралт нь нэмэгдээгүй хоносон. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн баг одоогоор тухайн суманд ажилласан хэвээр байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг