С.Ганбат: Большой театрт "Жизель" балетыг үзэж чадаагүй гадаад жуулчид УДБЭТ-ыг зорин ирж байгаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжмийн нэрт зохиолч Адольф Аданы "Жизель" бүжгэн жүжиг нь эх тавилтаараа үлдсэн сор бүтээлүүдийн нэг ажээ.

Мөн Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр(УДБЭТ)-ын тайзнаа хамгийн их тоглогдсон европ бүжгэн жүжиг гэдгээрээ онцлогтой юм. Харин энэ удаад Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Большой театрын гоцлол бүжигчид ирж УДБЭТ-ын тайзнаа "Жизель"-д бүжих гэж байна. Энэ талаар өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"G-River Ballet" студийн захирал С.Ганбат "Баялаг түүхтэй энэхүү балет нь эх тавилтаараа үлдсэн балетуудын сор нь юм. Большой театрт "Жизель" балетад гоцолдог Анастасия Сташкевич, Клим Ефимов нар манай улсад ирж байгаа. Энэ балетыг Большой театрт үзэж чадаагүй гадаад жуулчид бидний тоглолтыг үзэхээр ирж байгааг уламжлахад таатай байна.

Монгол уран бүтээлчдийн чадвар ямар их сайжирсныг тавдугаар сарын 10, 11-нд болох уг тоглолтоос харж болно. Сонгодог урлагт хайртай монгол үзэгчдэдээ холыг ойртуулж, гадаад бүжигчдийн тоглолтыг эх орондоо үзэх боломжийг нээж байгаадаа баяртай байна" гэлээ.