Уншиж байна ...

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц жүдогийн "ТОП 6" тэмцээнд түрүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Монголын Жүдо Бөхийн Холбоо (МЖБХ) энэ жилээс эхлэн жин тус бүрийн шилдэг зургаан тамирчныг багтаасан "ТОП 6" цуврал тэмцээнийг зохион байгуулж буй юм. Дотоодын тамирчдын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор сар бүр зохион байгуулахаар төлөвлөж буй тус тэмцээний шагналын сан ₮100 сая.

Энэ удаагийн ээлжит тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээр болов. БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар удирдуулсан тус улсын дунд болон хүнд жингийнхэн оролцсон нь онцлог байлаа.

Тухайлбал эрэгтэйчүүдийн 

  • 81 кг - Ан Жүн Сүн,
  • 90 кг - Ким Жае Мин,
  • -100 кг - Чол До Хүн оролцсон бол эмэгтэйчүүдийн ангилалд
  • 70 кг - Ян Жи Юн,
  • -78 кг - Ким А Хюн,
  • +78 кг - Пак Сэт Биёол нар оролцсон байна.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн улсын аваргаас медаль хүртсэн болон чансааг тэргүүлэгч тамирчдын халз барилддаг тус тэмцээний аваргаар: 

ЭРЭГТЭЙ

  • 60 кг: Э.Сумъяабазар,
  • 66 кг: Ө.Жанцандорж,
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр,
  • 81 кг: Ан Жүн Сүн (БНСУ),
  • 90 кг: Ким Жэ Мин (БНСУ),
  • -100 кг: Чол До Хүн (БНСУ)
  • +100 кг: Ө.Пэрэнлэйжамц

ЭМЭГТЭЙ

  • 48 кг: Ж.Анударь,
  • 52 кг: Л.Сосорбарам,
  • 57 кг: Б.Алтанцэцэг,
  • 63 кг: Б.Ганхайч,
  • 70 кг: С.Лхагвадулам,
  • -78 кг: Б.Тэргэлнаран,
  • +78 кг: Пак Сэт Биёол (БНСУ)