Орон нутагт энэ сарын 17-19-нд гарсан зам тээврийн ноцтой ослуудын улмаас долоон иргэн нас баржээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тухайлбал

  • Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны дөрвөн иргэн нас барсан,
  • Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны гурван хүн нас барсан,
  • Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч зургаан автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн,
  • Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

  • 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,
  • 12 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”.
  • Мөн дүрмийн 13 дугаар зүйл (Гүйцэж түрүүлэх ба гүйцэх) 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж тус тус зохицуулсан.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.

зураг
 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.34] 2025/4/22
Энэ яг юунаас болж ийм байдалд хүрэв гэвэл үхэж далд орсон хогийн ардчилал нэрээр японоос төмрийн хог болсон эвдэрхий сэгнүүд оруулж ирж нэгэндээ дамалж зарсан. Авсан нь ардчилал нэрээр хот хөдөөгийн хооронд золбин нохой шиг төмрийн сэгээрээ дураараа давхиж байгаагаас болж байна. Хот хөдөөгийн хооронд төмрийн сэг зайдалж тэнэсэн тэнэмлүүдийг хуулиар зогсоох хэрэгтэй. Эсэргүүцэж ардчилал ярьсныг нь ардчилалтай нь хамт буудаж алах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2025/4/22
Энэ Тээврийн цагдаагийн алба үнэхээр дампуурсан байна. Бодлогын ямар ч арга хэмжээ авахгүй маш муу ажиллаж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/21
Тээврийн цагдаа үнэхээр шаардлага хангахгүй бна, яаж энэ газрын ажлыг сайжруулах вэ? Дарга нь аягүй бол мөн л Хэнтийн дебиль бгаа даа. Осол аваар байдаг л үзэгдэл боллоо, олон хүний амь хохирсон ноцтой ослууд замынх нь өргөнөөс 30 -50 см хумсалсан Бямбацогт, хурц гэрлийн гялбаанаас болж осол болгон хүний амь нас хохирдог болов.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2025/4/21
zamaa yaraltai urgutguuchee naad baruun chigleliiin zamaa
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2025/4/21
yooyoyo durmeeree yavtsgaaldaa chadahgui baij hurd hetruuleed
0 | 0 Хариулах
Зочин [64.110.26.98] 2025/4/21
Тээврийн цагдаа ажлаа муу хийж байна.
1 | 3 Хариулах
Зочин [59.153.87.7] 2025/4/21
Осол гарахад цагдаа ямар хамаатай юм. Зам, цаг агаарын нөхцөл байдал, техник хэрэгслийн бэлэн байдал хамгийн гол нь жолоочийн хариуцлага
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.34] 2025/4/22
цагдаад ямар ч буруу байхгүй. Элбэгдорж хүүр тэргүүтэй үхэж далд орсон ардчилалынханд хамаг буруу байгаа.Зоригийн сүнс элбэгдоржийн толгойг тасалж хаяна гээд хайгаад явж байна гэнэ лээ. Ашгүй дээ. Муу үхүзүүгүй хятад удахгүй үхэж далд орох нь дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.55] 2025/4/21
ерөөс энэ дүрэм бийлүүлэх гэдэг ойлголт огт алга, замын цагдаа нэртэй малнууд нь зүгээр л уулзвар дээр зогсож дарга нэвтрүүлэх үүрэгтэй болчихсон.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.210] 2025/4/21
Жигд нам хурдаар явахад бүтээл ихтэй, эвдрэл гэмтэл бага, осол аваарт өртөхгүй
2 | 0 Хариулах
рагу [202.126.89.152] 2025/4/21
үхэр монголчууд машин барьж чхдаргүй дэ угаасаа болхи тэнэгдээрээс нь хүний үг авахгүй! Одоо гар утас гэхэд хүн хэрүүл хийдэг л эд болчоод бн!
6 | 0 Хариулах
Иргэн [103.212.118.22] 2025/4/21
Автомашины импортоо тодорхой хугацаанд зогсоовол таарна.
2 | 2 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/21
ОРОН НУТГИЙН ЗАМ АЛУУРЧИД ИХ ЯВЖ БАЙНА. ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ ДЭЭР НЬ ХУРД ХЭТРҮҮЛНЭ БУРУУ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ. ӨӨРСДИЙГӨӨ ҮХЭХГҮЙ АМЬТАЙ ЮМ ШИГ ААШИЛНА. ӨӨРТӨӨ ГАЙ БОЛОХ Ч ЯАХАВ МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА НЭГЭНД ГАЙ БОЛНО.
6 | 0 Хариулах
Зочин [185.220.101.25] 2025/4/21
Том машинуудын үзлэгийг сайн хийгээчээ. Оношилгоондоо орох гэж байхад 20-30н гэрчилгээ барьчихсан даруулаад зогсож байдагаас л болоод ийм ослууд гараад байнаа.
3 | 0 Хариулах