ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Энэ өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан

  • Камбожийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Ратчави Сүөнг
  • Буркина Фасо Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даоуда Бити
  • Бүгд Найрамдах Армени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вахе Геворгян
  • Бүгд Найрамдах Замби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван Зуулу
  • Холбооны Бүгд Найрамдах Танзани Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хамис Омар
  • Норвегийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вэбёрн Дюсвик 
  • Малайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато Мухамад
  • Бүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло Насименто
  • Бүгд Найрамдах Колумб Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алехандро Родригез
  • Ирланд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николас О`Брейн
  • Босни Херцоговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша Бериан нарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Угаартуулагч ухна [38.91.100.81] 2025/4/22
Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, зайлаарай
0 | 0 Хариулах
Уншигч [77.77.117.111] 2025/4/22
Замби,Танзани,Колумби- гэсэн улс орон. хэрэггүй биз дээ.шал дэмий мөнгө үрж байхаар хэрэгтэй гэсэн улс орныг сонгооч.Буркина-Фасо гэж ямар улс байдаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.78] 2025/4/21
Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын католик шашны тэргүүн Пап Францис 88 насандаа таалал төгссөнийг тус улсын тэргүүн хамба зарлалаа. Тэрбээр Америк тивээс, тэр дундаа дэлхийн өмнөд хагасаас төрөн гарсан анхны Пап болсон билээ. Пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод мэндэлсэн юм. Есүс Христийн нийгэмлэг буюу Иезуит бүлгийн санваартан, хожмоо Аргентины Иезуитуудын удирдагч байсан тэрбээр 2013 онд Ромын папаар сонгогдож, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтны тэргүүн болж байлаа. Эгэл даруу, энгийн дөлгөөн байдлыг нэрийн хуудас болгосон түүний алсын хараа зөвхөн сүсэг бишрэлээр хязгаарлагдаагүй. Шашин хоорондын зааг дээгүүр гүүр босгож, ойлголцол, харилцан хүндлэл бий болгохоор зорьсны зэрэгцээ нийгмийн шударга ёс, тэгш байдлын төлөөх үйл хэрэг нь ядуурал, цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн асуудалд даян дэлхийн анхаарал чиглэхэд том нөлөө үзүүлсээр ирсэн билээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.76] 2025/4/21
Далай ламаас нэг дүү байж хөөрхий одоо хаана төрөх бол
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.196] 2025/4/21
Манай мэдэх юм ч байхгүй, мэдэхгүй юм ч байхгүй, их мэдэгч, мэргэжлийн жагсагч нар хавар болоод өвчин нь хэт даамжирвал энэ элчин сайд нарыг хавсруулан суулгахгүй, заавал дангаараа Монголд ирж суу гээд жагсаж байж мэдэхээр л байгаа шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.107] 2025/4/21
Ерөнхийлөгч бичгийг нь гоё гэдгэр хүлээж авлдаа. өөрөө урагш сунаад, өгч байгаам шиг бөхийгөөд байхын.
1 | 0 Хариулах
Зочин [85.70.46.107] 2025/4/21
зсссь өөрийгөө хичээ. өөрөө нэг үлбийсэн юм байгаа байх даа ккк
0 | 0 Хариулах