Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2025” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага болох Хубилай–Эрин ХХК-ийн захирал Б.Чулуунбаттай ярилцлаа.
- Сайн байн уу та. Юун түрүүнд байгууллагынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Манай Хубилай-Эрин ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж гадаад дотоод худалдаа, уул уурхайн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Манай компанийн үйл ажиллагааны гол чиглэл нь уул уурхай, машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны бүтээгдэхүүн худалдаалах, ханган нийлүүлэх үйл ажиллагаа байдаг. Бид өнгөрсөн хугацаанд уул уурхай, үйлдвэрлэлийн олон компаниудтай хамтран ажиллаж ирсэн найдвартай түнш байгууллага юм.
- Таны бодлоор Монголын зах зээл дээрх ханган нийлүүлэгч байгууллага ямар байх ёстой гэж бодож байна вэ?
- Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. Миний бодлоор зах зээл дээрх ханган нийлүүлэгч байгууллагууд бид хэрэглэгч харилцагчдынхаа хэрэгцээг мэдэрсэн үйл ажиллагаа явуулж, хууль ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталж, баялаг бүтээгч компаниудыг дэмжин ажиллах нь чухал юм. Манай байгууллагын хувьд:
- Mongolia Mining 2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 сард зохион байгуулагдах гэж байна. Танай байгууллагын хувьд өнөө жил хэрхэн оролцож байгаа вэ?
- Mongolia Mining Expo-д манай компани анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Бид энэ жил дэлхийд анхдагч, АНУ-ын “Valvoline” брэндээрээ оролцож байгаа бөгөөд уул уурхайн олон том төслүүд дээр энэхүү өндөр чанартай бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглэгч харилцагчдынхаа техникийн бүрэн бүтэн байдал найдвартай ажиллагааг тасралтгүйгээр хангаж, хамтран ажиллах зорилго тавин оролцож байна.
- “Mongolia Mining 2025” үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?
- Жил бүр тасралтгүй өргөжиж байгаа энэхүү экспо нь ирээдүйд Монгол улсын хөгжилтэй чухал холбоотой экспо болох нь тодорхой. Уул уурхайн салбарын хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л мэдээллийг нэг дор хүргэж салбарын хөгжилд хувь нэмэр оруулан цаашдын бизнесийн хамтын ажиллагааны гүүр болж байгаад баяртай байна.
- Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?
- Бид дэлхийн анхны моторын тос болох “VALVOLINE” брэндийг энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулах болно. Манай компани нь 2023 оноос эхлэн “Valvoline” брэндийн албан ёсны дистрибьютор болон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг бөгөөд энэхүү алдартай бүтээгдэхүүнээрээ энэ жилийн Mongolia Mining 2025-д оролцож байна. Энэхүү “Valvoline” брэндийн нэр хүнд, чанарыг олон улсад мэдэхгүй хүн цөөн бөгөөд 150 гаруй жилийн түүхэнд хэрэглэгчдийнхээ итгэлийг алдалгүй өдийг хүрсэн юм. Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тохирсон өндөр чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаагаараа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгаж, аюулгүй байдлыг хангаж, харилцагчдынхаа үйлдвэрлэл, үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хувь нэмрээ оруулж байгаа гэж харж байна.