Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өчигдөр гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар:
- Архангай аймгийн Хайрхан,
- Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Баянтүмэн,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан,
- Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дэлгэрхаан,
- Дундговь аймгийн Өндөршил,
- Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэргэлэн,
- Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянгол,
- Булган аймгийн Сэлэнгэ,
- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум буюу 9 аймгийн 25 суманд 35 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!