Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болно.
"Монгол Ньюс"-т
11:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд нэр дэвшигчээр хүлээн авахаас татгалзсан асуудлаар Сонгуулийн Хорооноос тайлбар шаардаж “Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир нар мэдээлэл хийнэ.
Монголын театрын музейд
11:00 цагт Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, халуун дулаан харилцаа, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг гэх мэт амьдралын хором бүрийн агшныг алдалгүй гэрэл зургийн хальснаа буулгасан “МОНГОЛ ГЭР БҮЛ” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Энэ үеэр мэргэжлийн болон сонирхогчийн төрөлд шилдгээр шалгарсан гэрэл зурагчдад шагнал гардуулна.
Хангарди ордны Б блок 8 давхарт
11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сэлбийн үерийн далангийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Бямбаагийн Буджаргал “Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Соёлын төв өргөөнд
12:00-13:00 цагт Ардчилсан Намын 35 жилийн ойн их хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!