Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим нутгаар хуурайшилт нэн их байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-нд ихэнх нутгаар дулаарч Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Нийт нутгийн хуурайшлын зэрэг өнөөдрийн байдлаар: 

зураг
 

Өнөөдөр Улаанбаатар хотод +23 градус байсан бол Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд +30 градус хүрчээ. Ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүрийг сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас зөвлөлөө. 

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
  • Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх зэргээр арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөв.